УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намын бүлгүүд байр сууриа илэрхийлж байна

2014 оны 11 сарын 05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.11.05/ хуралдаан 9 цаг 20 минутад 68.4 хувийн ирцтэй эхлэв.  Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өдөр өргөн мэдүүлсэн.

 

Ингээд УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжлээ.  Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд бүлэг, гишүүд бүр байр сууриа илэрхийлж байна.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэллээ.

“Макро эдийн засгийн бодит хүндрэлийг бид үгүйсгэхгүй. Гэхдээ үүнээс гарахын тулд бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх маш олон хуулийн төслүүдийг эхнээс нь хэлэлцэн баталж, үр дүнгээ үзэж байгаа. Монгол Улс хоёрхон жилд дампуурсан юм биш. Хорин жилд өрсөн буруу суурин дээрээ бүдэрч явна. Манай экспортын бүтээгдэхүүн огцом буурсан, хөрөнгө оруулалтын орчин буурсан ч зээлжих зэрэглэл буурсан шалтгаан.Хэрэв Чингис бондыг босгож төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол ханшийн хэлбэлзэл одоо байгаасаа дордож, моргейжийн найман хувийн зээл өгөгдөхгүй байх байлаа. Эгэл жирийн 12 мянган иргэн орон сууцтай болохгүй байлаа.Таван Засгийн газар дамжихдаа 1200 км зам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2000 км зам шинээр тавьсан” хэмээн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11455
0 эможи
keyboard_arrow_up