Байнгын хорооны гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжлээ

2014 оны 11 сарын 05

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.11.05/ хуралдаан 9 цаг 20 минутад 68.4 хувийн ирцтэй эхлэв.  Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өдөр өргөн мэдүүлсэн.

Энэ асуудлыг тус Байнгын хорооны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бол мөн сарын 31-ний өдрийн хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Харин тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуулийн дагуу авсан намын бүлгийн завсарлага дууссан тул асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг хэлсэн юм.

 Ингээд УИХ-ын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар өргөн барьсан саналын үндэслэлийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд байнгын хорооны даргаас асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Р.Гончигдорж, Р.Бурмаа нар үг хэлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлэхдээ, энэ Засгийн газар бүрдсэнээс хойших хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа тавьж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын тухайд бидэнд ярилцаж ойлголцох асуудал байгаа. Харин ардчилсан Үндсэн хуультай орны тухайд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хүнийг буруутгаж гүтгэдэг, тэр дундаа бусдын буруутай үйлдлийг хэн нэгэнд халдааж тохох гэдэг хууль бус үйлдэл байж таарахгүй. Иймээс би иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлгэхээр дүүргийн шүүхэд хандаад байгаа гэлээ.

 Ингээд УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжлээ.

 Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11440
0 эможи
keyboard_arrow_up