2014 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг буцаалаа

2014 оны 10 сарын 31

Чуулганы хуралдаанаар Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж эхэллээ. Эхэнд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Ц.Даваасүрэн уншиж танилцуулсан бөгөөд “Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүн Д.Дэмбэрэл улсын өрийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэлэлцэх нь зөв, иймээс одоогийн үүсээд байгаа бодит байдлаа дүгнээд төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулах асуудлаа л хэлэлцье, ирэх жилээс алдаагаа засаад явах боломжтой, Ч.Хүрэлбаатар эдийн засгийн хямрал үүсэх үндэс нь хууль зөрчдөг, төсвийн сахилга бат хариуцлагагүй байдал нөлөөлж ирсэн, эдийн засгийн өсөлтийг 7,1 хувиар тооцсон нь ямар ч үндэслэлгүй байна, ирэх онд эдийн засаг илүү хүндрэхээр байгаа тул бодитой тооцох хэрэгтэй, гишүүн Р.Амаржаргал макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоолол нь үндэслэлгүй байгаа тул ажлын хэсэг байгуулж тооцооллыг нягтлах, С.Баярцогт төсвийн хүрээний мэдэгдлийг дангаар нь баталснаар бодлого тодорхойлж хууль баталдаг УИХ өөрийгөө л хуурч байна. Иймд Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад нь хэлэлцэж улсын өрийн хэмжээг хуульд бодитойгоор тусгах боломжийг олгох хэрэгтэй,  гишүүн Ц.Даваасүрэн төсвийн хүрээний мэдэгдлийг даган өргөн мэдүүлсэн хуулиуд нь хуулийн зөрчлийг арилгах агуулгаар өргөн мэдүүлэхээс биш зөрчил үүсгэсэн агуулгаар даган өргөн мэдүүлдэггүй  гэх саналуудыг гаргасан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хэлэлцэсний үндсэн дээр 36 гишүүн татгалзсанаар хуулийн төслийг хууль санаачилагчдад буцаалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11184
0 эможи
keyboard_arrow_up