Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Хэн,Юу хэлэв?

2014 оны 10 сарын 31

Чуулганы хуралдаанаар Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж эхэллээ. Эхэнд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Ц.Даваасүрэн уншиж танилцуулсан юм.

“Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүн Д.Дэмбэрэл улсын өрийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэлэлцэх нь зөв, иймээс одоогийн үүсээд байгаа бодит байдлаа дүгнээд төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулах асуудлаа л хэлэлцье, ирэх жилээс алдаагаа засаад явах боломжтой, Ч.Хүрэлбаатар эдийн засгийн хямрал үүсэх үндэс нь хууль зөрчдөг, төсвийн сахилга бат хариуцлагагүй байдал нөлөөлж ирсэн, эдийн засгийн өсөлтийг 7,1 хувиар тооцсон нь ямар ч үндэслэлгүй байна, ирэх онд эдийн засаг илүү хүндрэхээр байгаа тул бодитой тооцох хэрэгтэй, гишүүн Р.Амаржаргал макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоолол нь үндэслэлгүй байгаа тул ажлын хэсэг байгуулж тооцооллыг нягтлах, С.Баярцогт төсвийн хүрээний мэдэгдлийг дангаар нь баталснаар бодлого тодорхойлж хууль баталдаг УИХ өөрийгөө л хуурч байна. Иймд Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад нь хэлэлцэж улсын өрийн хэмжээг хуульд бодитойгоор тусгах боломжийг олгох хэрэгтэй,  гишүүн Ц.Даваасүрэн төсвийн хүрээний мэдэгдлийг даган өргөн мэдүүлсэн хуулиуд нь хуулийн зөрчлийг арилгах агуулгаар өргөн мэдүүлэхээс биш зөрчил үүсгэсэн агуулгаар даган өргөн мэдүүлдэггүй  гэх саналуудыг гаргасан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуусан бөгөөд Ч.Хүрэлбаатар ”Өрийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь татвар нэмэгдэнэ гэсэн үг. Татвар нэмэгдэх газарт хөрөнгө оруулах сонирхол буурдаг. Гэтэл бид буруу тоон дээр үндэслэгдсэн бодлого бариад сууж байна. Өнөөдрийн энэ өргөн барьсан төсөл дээрх тоонд итгэхгүй байна. Дэлхийн банкнаас хэчнээн долларын өртэй, Азийн хөгжлийн банкнаас хэдийн өртэй юм, хэзээ ямар хүүтэйгээр буцааж төлөх юм гэдэг задаргаа нь хэрэгтэй байна. ДНБ-ийн 40 хувьд өрийн хэмжээ багтаж байгаа гэдэгт чинь итгэхгүй болоод ийм тоо нэхэж байгаа” гэв.

Мөн Ё.Отгонбаяр “Эдийн засгийн идэвхижил сайжрах чиг хандлага харагдахгүй нь. Ийм нөхцөлд худлаа төлөвлөөд байх юм. Яамныханд дарга нар нь хоёр метр өндөр, нэг метр өргөн хүн хийгээд ир гээд үүрэг өгдөг байх. Гэтэл Сангийн яаманд ийм хүн байдаггүй юм аа гээд хэлчих зориг байдаггүй юм байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тооцоолохоор өрийн хэмжээ нь ДНБ-ийн 40 хувиас давчихаад байдаг, гэтэл Сангийн яам нь тооцоолохоор багтаагаад байх юм”

Сангийн яамныхан хариуд нь “Өр тооцсон аргачлал дээр олон улсын байгууллагатай зөрөөтэй. Олон улсын хувьд Монголбанкны тавьсан өрийг улсын өр хэмээн тооцдог юм билээ. Аргачлал нь өөр учраас хариу нь өөр гарч байгаа зүйл бий” гэсэн бөгөөд валютын хэмжээг 1750 –д барина гэсэн төсөөллөө “..Оюутолгойн хөрөнгө оруулалт шийдэгдэж валютын дотогшлох урсгал нэмэгдэх, төмөр замын царигын асуудал шийдэгдсэн тул эерэг нөлөөлөл үзүүлж валютын ханш 1750 орчимд багтах болно” хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11183
0 эможи
keyboard_arrow_up