Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

2014 оны 10 сарын 31

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.11.31/ хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4/, Арван есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанл танилцуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11172
0 эможи
keyboard_arrow_up