Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

2014 оны 10 сарын 31

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.10.31/ хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэхээр товлосон байв. Байнгын хорооны хуралдаан 9 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсан юм.

 

 Харин энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулах саналтай холбогдуулан тус намын бүлэг ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл завсарлага авах хүсэлт гаргав. Тэрээр Ерөнхий сайдыг огцруулахтай холбогдсон болон цаг үеийн бусад асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хуралдаанаа түр завсарлуулсан. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж ярилцах шаардлагатай байна гэдгийг хэлсэн юм.

  УИХ-ын гишүүн М.Энхболд, Л.Цог нар УИХ-ын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах саналаа өргөн бариад 14 хонож байна. Энэ бол зөвхөн нэг намын бүлэг, УИХ-ын хэдэн гишүүнээс тавьж буй асуудал биш, ард түмний олонхын санаа бодлын илэрхийлэл юм. Гэтэл асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэх талаар байнгын хороо санаачилга гаргахгүй байна гэдгийг энэ үеэр хэллээ. 

 Ингээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл хойшлууллаа. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг энэ сарын 17-ны өдөр өргөн барьсан. Энэ асуудлыг тус байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын таван өдрийн завсарлага авсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11147
0 эможи
keyboard_arrow_up