Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан байнгын хорооны хуралдааны дараа болно

2014 оны 10 сарын 31

1.Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүнээс 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулна.

2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлт.

-Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ  танилцуулна.

3.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын гишүүн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

6.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

7.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн ….............................. танилцуулна.

8.Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далайчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, амьдрах орчинг сайжруулах, Төрийн далбааг хөлөг онгоцон дээр мандуулах тухай, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

9.Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц соёрхон батлах тухай /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далай тэнгисд живэх аюулд орсон нөхцөлд тусламж үзүүлэх, багийн гишүүд болон зорчигчдод бүхий л бололцоогоор тусламж үзүүлэх, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

10.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

11.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11117
0 эможи
keyboard_arrow_up