Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ
2014 оны 10 сарын 30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас болж хойшлогдож, яг одоо хуралдаан эхэллээ. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Яг одоо УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслүүдийг танилцуулж байна.
Мөн УИХ-ын чуулганы эхний дээрх асуудлууд хэлэлцэгдсний дараа АН-ын бүлэг хуралдахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11089
0 эможи