“Шударга ёс” бүлгийн завсарлагыг арайхийн дуусгаад улс төрийн зөвшилцлөөс болж дахин гацлаа

2014 оны 10 сарын 29

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаа өнөөдөр дуусч буй.

Гэвч өнөөдөр хуралдахаар товлоод байсан УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан мөн л хойшилжээ. Шалтгаан нь улс төрийн нам, бүлэг, фракциудын зөвшилцөл дуусаагүйтэй холбоотой гэнэ. Үүнд УИХ дахь АН-ын бүлэг онцгой анхаарал татаж буй аж. Учир нь өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй нэг бүрчлэн уулзсан гэх мэдээлэл буй. Мөн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д хийсэн ажлын айлчлалаас ирмэгцээ АН-ын бүлгийнхэнтэйгээ албан бус уулзалт хийсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү өнөөдөр хэлэлцэхээр товлосон гол асуудал болох энэ сарын 16-ны өдөр 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудал болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын  болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаанаар Засгийн газрын  гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан нь тус тус хойшлов.

Өнөөдрөөс цас орж нийслэл, орон нутагт шийдвэрлэх асуудал, хийх ажил улам ихэсч байгаа энэ цаг үед ийнхүү төлөвлөсөн асуудлаа шийдэхгүй улстөржин гацаанд оруулах нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхүйц байдал ажиглагдаж байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлагыг арайхийн дуусгаж одоо л ажил эрчимжих байх гэтэл улс төрийн наймаа, тохирооноос болж ийнхүү санал зөрөлдөн цаг алдсаар байгаа нь эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавартайг олон нийт шүүмжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10963
0 эможи
keyboard_arrow_up