УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав

2014 оны 10 сарын 28

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.27/ үдээс хойш БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.

  Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын даргыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд одоо БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж байна.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хийсэн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээг удахгүй хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10862
0 эможи
keyboard_arrow_up