УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлал хийж байна

2014 оны 10 сарын 27

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргын урилгаар албан ёсны айлчлал хийхээр БНХАУ-д хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчдийг БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Ли Лихуй, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар угтан авав.

 УИХ-ын даргыг тус улсад албан ёсны айлчлал хийж буйд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Ли Лихуй талархал илэрхийллээ. УИХ-ын дарга өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж, албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

  Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10843
0 эможи
keyboard_arrow_up