З.ЭНХБОЛД: ТЕГ-т хандаж, шуурхай үүрэг өгсөн

2014 оны 10 сарын 24

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр “Нарийн царигийг эсэргүүцэж байна” гэсэн мессэж гишүүдийн дугаараас иргэд рүү явуулаад байна гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн А.Тлейхан хөндлөө. УИХ-ын гишүүн Д.Ганхуягт ч гэсэн 1000 гаруй мессеж ирсэн гэнэ.

А.Тлейхан гишүүн “Бид нарын утасны дугаараас иргэд рүү “Нарийн царигийг эсэргүүцэж байна” гэсэн мессеж явуулсан байна. Ийм тохиргоо байдаг бол тэрийг таслан зогсоох хэрэгтэй. Мобикомтой ярих хэрэгтэй. Энэ бол хууль тогтоох УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг. УИХ-ын гишүүний өмнөөс хуурамчаар мессеж илгээж болж байгаа юм чинь иргэдийг өмнөөс бол өдөр бүр мессеж бичиж болох нь байна. Мобикомын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг газар байна уу, үгүй юу. УИХ-ын гишүүдэд энэ далимд анхааруулья. УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдож тангараг өргөсөн учраас хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийн итгэл үнэмшлээр санал өгөх хэрэгтэй. Тиймээс гишүүдийн хууль тогтоох эрхэд халдаж байгаа үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй” хэмээв.

УИХ-ын дарга “Надад ч мессеж, миний утаснаас ирсэн. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар ТЕГ-т хандаж, шуурхай үүрэг өгсөн байгаа” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10709
0 эможи
keyboard_arrow_up