Хуулийн төсөл өргөн барив

2014 оны 10 сарын 22

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.22/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг ”Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

 

Дэлхийн банкны гишүүн - Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага (ОТХОББ)-ын Конвенцид Монгол Улс 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар уг байгууллагын гишүүн орон болсон.

Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага буюу MIGA нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад санхүүгийн бус эрсдэлийн баталгаа гаргаж ажилладаг. Үүнд: улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээний зөрчил, гадаад валютын шилжүүлгийн эрсдэл зэрэг багтдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10542
0 эможи
keyboard_arrow_up