Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014 оны 10 сарын 20

 Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, түүнд тулгарч буй сорилтууд сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр / 2014.10.20 / Төрийн ордны Г танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж байнгын хорооны дарга нар үг хэлсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, Худалдан авах ажиллагааны газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлууд дөнгөж байгуулагдсан агентлаг гэхэд сайн байгаа. Гэхдээ техник технологи, багаж хэрэгслийн тендерийн шалгаруулалтад нарийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулахгүй байгаа нь дараа нь гарах эрсдэлд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Мөн цаашид тендерийн шалгаруулалтыг шударга, ил тод явуулъя гэвэл салбарын стандартыг тогтоож өгөх хэрэгтэй гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлага, өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дуулгаад Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авилга гарах нөхцлийг бууруулах, зардлыг хэмнэх шаардлагатай байгаа гэдгийг онцоллоо.

Швейцарийн элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын Ерөнхий консул бөгөөд Хамтын ажиллагааны захирал Маркус Валдфогел Швейцари, Улс энэ цаг мөчид Худалдан авах тухай хуулиа өөрчлөхөөр ажиллаж байгаа гэдгийг хэлээд худалдан авах ажиллагааны хяналтын тогтолцоо тунгалаг, иргэний нийгмийн оролцоотой, мэдээ мэдээллээр сайтар хангагдах зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэйг зөвлөсөн юм. Мөн орон нутгийн компаниудад боломж олгож оролцох, өрсөлдөх эрхийг нээлттэй байлгах хэрэгтэйг ч хэлсэн юм.

Уг хэлэлцүүлэгт Дэлхийн Банкны Бээжин дэх төлөөлөгчийн газраас Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Кофи Аваньё уригдан ирж, худалдан авах ажиллагаан дахь олон улсын тэргүүн туршлагаас хуваалцав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сангийн яам, Засгийн газрын худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10410
0 эможи
keyboard_arrow_up