Төсвийн байнгын хороо хуралдсангүй

2014 оны 4 сарын 02

Өнөөдөр 11.00 цагт хуралдах ёстой байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо. Энэ удаагийн хуралдаанаар Байнгын хорооны 2014 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын 2014 оны төсвийн

 

тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1032
0 эможи
keyboard_arrow_up