Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

2014 оны 10 сарын 16

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр /2014.10.15/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, Тамгын газрын дарга Д.Баянбилэг нартай уулзаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд, тэр дундаа Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар санал солилцов.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тус байгууллагын өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээл, санхүүгийн байдлын талаар танилцуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат дээрх асуудалд цаашид анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10246
0 эможи
keyboard_arrow_up