Чуулганы хуралдаанаар Сайд нарыг чөлөөлөх тухай хэлэлцэж эхэллээ

2014 оны 10 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хувьд  “Ухаалаг төр, цомхон төрийн талаар өдөр, шөнөгүй ярьсан. Энэ хүрээнд бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Цөөнх бүтээлч байдлаар асуудалд хандмаар байна. Засварлагын хугацаа тав хоног гэлээ. Өнөөдөр Монгол Улс засаглалын хямрал руу явж мэдэшгүй байна. Үүнийг анхаарч ажиллахыг хүсье” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10230
0 эможи
keyboard_arrow_up