Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал
- Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
- Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
- Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
5. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
6. Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнД.САРАНГЭРЭЛ танилцуулна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)