УИХ-ын үйл ажиллагааны шинэчилсэн хуваарь /2014.10.15-17/
2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-ААС 17-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт 09.00 цагаас:
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийнхэлэлцүүлэг/.
3.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай;
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны мэдээлэл сонсох.
5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ. ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:
1.Лхагва гарагийн 10.00 цагаас:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
2.Лхагва гарагийн 11.30 цагаас:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийнхэлэлцүүлэг/.
3.Лхагва гарагийн 16.00 цагаас:
Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал.
4.Пүрэв, Баасан гарагийн хуралдаан:
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.