Н.Энхбаяр: Монголчууд Солонгосчуудын өмнө ичмээр байдалд орж байгаа байхгүй юу

2014 оны 10 сарын 10

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр орой 22.30 цагт эх орондоо ирсэн талаар бид шуурхай мэдээлсэн билээ.

Түүнийг гэр бүл болон намынхан нь угтан авсан юм. Н.Энхбаяр сэтгүүлчдийн цөөн  асуултад ийн хариулсан юм.

- Та эх орондоо хэр хугацаагаар ирсэн бэ?  Эмчилгээндээ дахиж явах уу?

-  Би эмчилгээ хийлгэж байгаа. Эмнэлгээсээ түр чөлөө аваад ирсэн. Эмнэлэгтэйгээ ярьж байгаад дараагийнхаа эмчилгээнд явна.

- Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа ярилцах болов уу?

- Ярилцаж л таараа. Намынхан маань надаас санал сонсох байлгүй.

- Иргэншлээ сольж байгаа эсэхэд та байр сууриа хэлэхгүй юу?

- Яаж тийм зүйл байхав дээ. Солонгосын хэвлэлийнхнээс сураглахад Монголоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Манай Монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм билээ.

- Танд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байсан. Энэ талаар?

- Эрүүгийн хэргийн хувьд  буруу хийсэн юмгүй болохоор хэрэгсэхгүй болох байх гэж бодож байгаа. Үнэхээр шударга хууль байгаа гэдэгт би итгэж байгаа. Би эмнэлэгтэйгээ ярьж байгаад  тодорхой хугацааны дараа явах болно.

-  Таныг эх оронд чинь ирүүлэхгүй байхын тулд олон арга хэмжээ авч байна.

- Миний хувьд ямар нэгэн байдлаар Солонгосчуудыг муулах юм байхгүй. Манай Монголчууд өөрсдөө Солонгос тийм худлаа мэдээлэл өгөхөөр Солонгосчууд тэрийг нь сайн мэдэхгүй тавьчхаад байхгүй юу. Солонгосчуудыг муудах аргагүй, улс орноо хөгжүүлж байгаа  хөдөлмөрч ард түмэн. Тэгэхээр Монголчууддаа л хандаж хэлмээр байгаа юм. Монголчуудаа битгий тэгээчээ. Намайг янз янзаар бичих гэж байгаа бол гаднынхныг хүртэл оруулж хэрэггүй. Дотроо л бүгдээрээ сайхан учраа олье. Ер нь Монголоо л хөгжүүлье. Эвтэй найртай сайхан амьдаръя. 

Монгол улс маань Солонгосоос дутуугүй болоосой гэж би бодож байгаа. Ард түмэн хардаг гэж итгэж байгаа.  Тийм учраас цөмөөрөө нэг нэгийгээ ад үзэх биш, нэг нэгнийхээ талаар худлаа мэдээлэл тараах биш харин дэмжээд, Монголын ард түмнээ сайхан амьдралтай болгоё гэж бодох ёстой юм болов уу.

Би хэрэгтэй бол туслахад бэлэн байна.  хэрэггүй бол заавал туслах гээд гуйгаад байх ч юм ч алаг. Би бол өөрийгөө ажиллаж байхдаа ганц хоёр юм хийсэн байж магадгүй гэж боддог юм. Мэдээж хэрэг дутуу  хийсэн юм байгаа байх. Энэ засгийн газарт  засах юм байгаа байх, тэрийг үргэлжлүүлэх     зүйл байгаа байх. Тэрийг манай намынхан бусад намынхан дутууг нь гүйцээгээд, бурууг нь засаад, сайныг нь авч яваад ажиллана биз дээ л гэж бодож байна. 

Энэ мэдээллийг яг хэн, хаанаас өгсөн бэ?

- Би тэрийг бол мэдэхгүй ш дээ. Яагаад тийм зүйл зохиож Солонгосчуудад өгч, хуурч, өнөөхийг нь тараасныг бүү мэд. Тэгээд эргээд Солонгосоос бодитой мэдээлэл авсан юм шиг шуугиад байсан. Хаа хаанаа л Монголчууд Солонгосчуудын өмнө ичмээр байдалд  орж байгаа байхгүй юу. Ингэж ичмээр байдалд орохгүйгээр нэр хүндтэй, нүүр бүтэн сайхан амьдаръя л даа. Үүний тулд улс орноо хөгжүүлье. Солонгосчуудаас дооргүй болье.     Дэлхийд хөгжлөөрөө Хятадууд их гайхуулж байна. Бусад орнууд ч амжилттай явж байна. Монголчууд чадна ш дээ. Би үүнд огт эргэлзэхгүй байгаа.  

Эх орондоо ямар нэгэн айдас түгшүүр агуулж ирэв үү? 

- Үгүй.  Харин хамгийн сайхан сэтгэгдэлтэй байна. Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй. Хэн нэгэнд гомдсон юм ерөөсөө агуулсангүй. Бүгдээрэнд сайн санаж ирлээ.

Тэр тусмаа хол байхад бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Энд байхаараа тэр болохгүй юм шиг , энэ ч болохгүй юм шиг санагдаад байдаг юм байна. Яг тэр хол очоод өөрийн эрхгүй эмчлүүлээд байж байхад бол энд байгаа хүн бүхэн сайхан санагдаж байна. Сонин ю байна. Монгол хүн гэдэг чинь өөрөө хүний сэтгэлд бууж байгаагаас бодоход  Монголчууд ямар ч Солонгос, хятадуудаас,Оросуудаас, Америкчуудаас илүү гарч чаднаа гэдэгт              тэнд байхдаа л улам итгэдэг, эргэлзээ арилсан.    

Ард түмнээ л их саналаа. Улс орноо санана гэдэг чинь ард түмнээ л их санадаг юм байна. Монгол хүнийг саналаа. Та нарыг, одоо нэрийг чинь мэдэхгүй ч гэсэн Монгол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ахмадууд, залуучууд, хүүхдүүд их санагдлаа. Энэ Монгол салхи их санагддаг юм байна. Их сайхан сэрүүн салхи.  Өнөөдөр бороо орсон байна. Агаар сайхан байна.  Ийм сайхан агаар байхгүй ш дээ.  Энэ их  санагддаг юм байна.

Цаашид хэр удаан эмчлүүлэх вэ?

- Тэрийг бол эмч нар л мэднэ ш дээ. Би энэ болчихлоо, тэр болчихлоо гэж хэлж мэдэхгүй болохоор эмч нар л мэднэ.

АН-ынхан төр удирдаж байна.  Тэднийг хэр удирдаж байна гэж та бодож байна вэ?

- Өнөөдрийн төр барьж байгаа, төр бариагүй Монголчууд цөмөөрөө л нэг зорилготой байх ёстой. Тэр зүтгэнэ, энэ зүтгэхгүй гэсэн ялгавар байдлаар хандах хэрэггүй.  Хамгийн гол нь ардчилал гэдэг, улс орны хөгжил гэдэг бол хүн бүрийг улс орноо хөгжүүлэх ажилд оролцуулдаг юм билээ, заавал албан тушаал өгөх маягаар биш. Боловсрол, эрүүл мэндийг дэмжих, тэтгэврийг нэмэх, өрхийн амьжиргааг нэмэх, цалинг нь нэмэх, татварыг багасгах маягаар гэх мэтээр дэмжих аргууд маш олон байгаа. Тийм болохоор хүн бүрийг ямар нэгэн байдлаар хөгжилд оруулах, нөөц авьяас чадварыг нь нээх, үүний үндсэн дээр Монгол улс хөгжиж нүүр бардам сайхан амьдрах тийм л нөхцөл бүрдээсэй гэж би хамгийн сайн сайхныг хүсэж байна.        

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9989
0 эможи
keyboard_arrow_up