Хуулийн төв бай­гуул­ла­гуудын нэгдсэн шалгалт өнөөдөр эхэлнэ

2014 оны 4 сарын 02

Хуулийн төв бай­гуул­ла­гуудын нэгдсэн шалгалт өнөөдөр эхэлнэ.  энэхүү шалгалтаар шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого, чиглэл, зорилт, өөрчлөлт, шинэчлэлтийг төв орон нутгийн хуулийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч прокурор, хэрэг бүртгэгч мөрдөн бай­цаагч, шийдвэр

 

гүйцэтгэгч болон хуулийн бусад бай­гууллагын ажилтнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгах аж.

Ямартай ч Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн яам, Улсын ерөнхий про­курорын газар, Цаг­даа­гийн ерөнхий газар, Шүү­хийн шийдвэр гүй­цэт­гэх ерөнхий газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын долоон хэсэг шал­­галт өнөөдрөөс эхлэн шалгалтаа явуул эхлэх гэнэ. Энэ сарын 3-4-нд Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, 7, 8-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Орхон, Говьсүмбэр,Сүхбаатар, Дундговь, 10, 11-ний өдрүүдэд Увс, Завхан, Өвөр­хангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв аймагт уг шал­галт болох юм байна. Хөдөө орон нутгийн шалгалт дууссаны дараа нийслэлийн бүх дүүргүүдэд шалгалт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
994
0 эможи
keyboard_arrow_up