Н.Энхбаяр өчигдөр орой эх орондоо ирлээ
2014 оны 10 сарын 10
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр орой 22.40 цагт эх орондоо ирлээ. Жилийн өмнө эсийн задрал өвчинтэй болсон гэх оноштойгоор Н.Энхбаяр БНСУ руу явж эмчлүүлж байгаа билээ. Н.Энхбаяраас өөрийнх нь биеийн байдал болон улс төрийн нөхцөл байдлын талаар асуухад тэрээр "Түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо ирлээ.
Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл юм. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлаар ярьмааргүй байна” гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9937
0 эможи