"Нээлттэй Улаанбаатар-2014" авлигын эсрэг ОУ-ын форумын үеэр ХЭН, ЮУ хэлэв?

2014 оны 10 сарын 07

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.

 

Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцож байгаа юм. Өнөөдөр өндөрлөх уг форумын үеэр үзэл бодлоо хуваалцсан зарим төлөөлөгчдын үгийг хүргэж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн нийслэл, орон нутгийн данс шилэн болж байгаа. Шинчлэгдсэн хуулинд шилэн данс ямар байх ёстой талаар нарийвчлан гаргаж өгсөн байсан. Засаг даргын захирамж болоод гадагшаа томилолтоор яваад ирсэн гээд бүх тайланг www.ulaanbaatar.mn сайтад байршуулж байгаа. Засаг даргын захирамжийг гурав хоногийн тодор олон нийтэд мэдээлэхгүй бол хүчингүйд тооцно гэсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч энэ мэдээллүүдийг сонирхож байгаа хүний тоо цөөн байгаа. Янз бүрийн шалтгаан байгаа байх бид цаашид сайжруулан ажиллах болно.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: Нээлттэй форум зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлж байна. Манай Хан-Уул дүүргийн нүхтийн амралтын ойролцоо 20-30 канад хаус барьсан байна. Гэвч холбогдох байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байдаг. Очоод асуухаар хэн барьсан нь мэдэгддэгүй. Түүнчлэн дүүргүүд нээлттэй болох хэрэгтэй манай дүүргийн хувьд www.khanuul.mn гэсэн цахим хаяг байгаа. Уг сайтад манай дүүрэгтэй холбоотой бүх мэдээлэл байгаа.

Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг: Энэ удаагийн “Нээлттэй Улаанбаатар-2014” формаас тунхаг гараасай гэж бодож байна. Энэ форум уулзалт их хэрэгтэй уулзалт болж байна гэж дүгнэж байна. Түүнчлэн энд зөвхөн төрийн бус байгууллагууд ч биш төрийн байгууллагууд ирэх ёстой байсан юм. Ялангуяа прокурорын газраас хүн ирэх ёстой байсан юм.  

Багануур дүүргийн засаг даргын ажлын албаны дарга М.Буддорж: Цэцэрлэгт хүүхдээ оруулах гэхээр анги дүүрцэн байдаг, эмнэлэгт хэвтэхээр ор байхгүй зэрэг төрийн үйлчилгээ өөрөө хангалтгүй байгаагаас авилгал үүсээд байна. Тийм учраас төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох хэрэгтэй байгаа юм.

 

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа: Төрийн албан хаагчид санаатай болон санаандгүй байдлаар авилгалд өртөж байна. Иймэрхүү тохиолдолууд амьдрал дээр байна. Түүнчлэн  төрийн албан хаагчид хариуцлаггүй ажиллаж иргэдэд чирэгдэл учруулдаг, иргэд хурдан үйлчилгээ авахын тулд өөр арга хэрэглэдэг.

ТББ н.Энхбаяр

Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг цаашид хэрхэн олон нийтэд хүртээжмтэй болгох. Түүнчлэн төрийн бус байгууллагуудын давхцаад байгаа төслийг нэгтгэх хэрэгтэй болов уу.

Ардчиллын боловсролын төв Г.Ундрал: Нийслэлийн удирдлагаас уг нээлттэй форумыг санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна. Төрийн албан хаагчид ёс зүйгүй, хүнд суртал гаргаж ирэгдийн асуудлыг удаан шийдвэрлэж байна. Хэн нь шийдвэр гарах нь мэдэгдэхгүй олон дарга байдаг. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна.

Нээлттэй нийгэм форум н.Баттуул: “Нээлттэй Улаанбаатар-2014” формаас тунхаг гараасай гэж бодож байна. Нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагын өмнө төрийн бус байгууллага хүчгүйддэг.

Хил хязгааргүй алхам ТББ зохицулагч Н.Баярсайхан: Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлж буй www.ulaanbaatar.mn цахим хэвлэлд гарч байгаа мэдээлэл иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу.  Иргэдэд хэрэгтэй мэдээлэл хомс байна. Тухайлбал хаанаас ямар зээл авч яаж хаанаа хөрөнгө оруулаад байна гэх мэт. Төрийн байгууллагууд ТББ-аар мониторинг хийлгэдэг, ингэхдээ дарга нарыг танидаг ТББ-тай хамтарч ажиллаад байна. Үүний оронд нээлттэй зарлаж шалгаруулах хэрэгтэй. Мөн төрийн байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудыг түншлэгч гэж үзэх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9820
0 эможи
keyboard_arrow_up