Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагаас “Хангарьд” ордны 14 давхарт болно. Хуралдаанаар
1. “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу мөнгөн урамшуулал олгох тухай;
2. Зүүн хойд Азийн хотын дарга нарын хурлыг зохион байгуулсан дүнгийн тухай;
3. “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын ТЭЗҮ боловсруулах зөвлөхийн үйлчилгээний тухай ;
4. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлэх аргачлал;
5. “Бичил бизнесийг дэмжин ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.