Улс төр ба сошиал сайтууд

2014 оны 9 сарын 26

2012 оны Сөүл хотын даргын сонгуульд улс төрд туршлага гэхээр юмгүй Пак Вон Сун санаандгүйгээр гайхамшигтай ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч На Кён Воныг сонгуулийн үр дүн гарахаас өмнө Сөүл даяар ялах өндөр магадлалтай гэж үзэж байлаа.

 

На Кён Вон өрсөлдөгчийнхөө тухай хар пиарыг Сөүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан цацаж байсан болохоор арга ч үгүй юм. Ардчилсан намаас нэр дэвшигчийн рейтинг эхэндээ 40 гаруй хувьтай байсан бол Пакийн рейтинг дөнгөж 5 хувьтай байв.

Тэрээр судалгааны дүнг хүлээн авч нэгэнт ялагдахаа мэдэн өөртөө жаахан амралт өгөхөөр нэгэн кафед кофе уух зуураа твиттертээ өрсөлдөгчийнхөө шударга бус сонгуулийн сурталчилгааны талаар жиргэсэн нь сонгогчидод хүрчээ.

Тэрээр сонгуулийн сурталчилгаандаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж На Кён Воны бүх мэдээллийг твиттер, фейсбүүк хуудас ашиглан цацаж эхэлсэн юм. Чухам энэ үеэс л Сөүл хотын дийлэнх залуусын итгэлийг Пак авч эхлэв. Сонгууль эхлэхээс өмнө 500 гаруй мянган хүн түүнийг зөвхөн твиттерт дагаж, 100 гаруй мянган хүн Солонгосын өнцөг бүрээс фейсбүүк дахь хуудсанд нь найзаар элсчээ. Сонгуулийн үр дүн хэдийнэ гарч ямарч боломжгүй гэж байсан Пак 53,5 хувиар өрсөлдөгчөө ялсан байдаг.

1950-иад оны сүүлээр телевиз хэрэглээнд орсноор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд эрс нөлөөлж байсан бол 2008 оноос эхлэн сонгуулийн дүнд интернэт тэр дундаа сошиал сайтууд шууд нөлөөлөх болжээ. Манай орны хувьд 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд өргөнөөр ашиглагдаж сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

2012 оны УИХ-ын сонгуульд АН facebook  сайтыг маш идэвхтэйгээр сонгуулийн сурталчилгаандаа ашигласан. Facebook   сайтад маш олон тооны ардчилсан намын дэмжигчдийг бий facebook  -ын өнцөг булан бүрт хүрч ажиллаж чадсан. Харин МАН-ын хувьд бас идэвхтэй үйл ажиллагаа явуулсан “Би бодохдоо” гэсэн кампанит ажлыг нь эсрэг нам нь сөрөг пр болгон явуулснаар facebook –т дэх сурталчилгаа нь бүтэлгүй болсон. Нөгөө талаас facebook  -т АН хийж бүтээх зүйлээ өөрөөр хэлбэл мөрөөдлөө сурталчилж байсан бол МАН хийж бүтээснээ, хийх боломжтой ажлаа танилцуулж байсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн. Өөгүй хүн гэж юу ч хийгээгүй хүнийг хэлдэг. АН-ны хувьд ийм байр суурьтай байснаас гадна facebook   дэх хүмүүс бодит байдал бус сайн сайхан болно гэсэн мөрөөдөлд итгэсэн, өндөр давтамжтайгаар АН итгүүлж чадснаар Улаанбаатар хот буюу facebook , twitter  хэрэглэгч сонгогчдийн саналыг илүү авч чадсан нь сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлсөн.

Одоо ч улс төрчид өөрийн үзэл сурталаа түгээхэд сошиал сайтуудыг ашигласаар байгаа бөгөөд facebook гэхээсээ илүү twitter –т идэвхтэй пр хийж байна. Хамгийн үр дүнтэй, өргөн хүрээтэйгээр сошиал сайтыг ашиглаж байгаа хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Х.Баттулга юм. Сошиал сайтад сайн улс төрчийн имижийг маш сайн бүрдүүлж чадсан бөгөөд саяхан төмөр замын нарийн цагирагийн асуудлаар ард түмнийг талцуулж хэсэгтээ л ард түмний анхаарлыг энэ асуудалд хандуулж чадсан.

Ирэх 2 сонгуульд сошиал сайт, интернэт сүлжээний хэрэглэгчид өсөх ба сонгуулийн сурталчилгааны гол хэрэгсэл байсаар байна. Иргэд сүлжээний хэрэглэгч байж дадалжихийн хэрээр  пр хийх арга хэрэгсэл ч даган боловсронгуй болон хөгжинө. Энэхүү өөрчлөлт шинэчлэлт, иргэдийн боловсролийн түвшин, сэтгэл зүйн хандлагыг харгалзан сурталчилгааг хийх нь оновчтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9326
0 эможи
keyboard_arrow_up