Л.Доржбат: Гэр хороолол, хуучин орон сууцуудыг дахин барилгажуулах ажил идэвхитэй өрнөж байна

2014 оны 9 сарын 25

   ХУД-ийн гэр хороолол дахин төлөвлөлтийн ажил ямар үе шаттай хэрэгжиж байгаа талаар ХУД-ын Эдийн засаг төлөвлөлийн хэлтсийн дарга Л.Доржбатаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Хан-Уул дүүрэг хуучин орон сууцуудыг барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлт ажил тулгамдсан асуудлуудын нэг байдаг.

 

 Энэ онд хуучин орон сууцнуудыг дахин барилгажуулах талаар Нийслэлийн Засаг даргын А/660 тоот захирамж бүхий шийдвэр  гараад байна. Энэ захирамжын дагуу манай дүүргийн 2,3- р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарууд гэж нэрлэж заншсан нийт 18 ширхэг байр, Арьс ширний 25,26-р байрууд дахин барилгажихаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах зар мэдээлэл өдөр тутмын сонингуудаар зарлагдсан байгаа. Иргэд маань “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” журам батлагдсан гарсан байгаа түүнийг www.khanuul.mn, www.ulaanbaatar.mn зэрэг сайтуудаас үзэж болно. Мөн дээрхи дахин төлөвлөлтөнд орсон байрны дарга нарт холбогдох бүхий л мэдээллийг тарааж өгсөн байгаа. Энэ ажлын Үнэлгээний хороо нийслэлд байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн дүүргийн Засаг дарга ахалж байгаа. Шинэ журмаар дүүргийн оролцоо нэмэгдсэн учраас бид график гарган ирэх оны 5 сард ажил эхэлсэн байхаар төлөвлөн байрны төлөөлөл, оршин суугчдын эрх ашигийг хамгаалах төрийн бус байгууллагууд, хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлынхантай нягт хамтарч  ажиллаж байна. Гол нь иргэд тухайн шалгарсан компаний төслийг дэмжих эсэхээс хамааран иргэдийн дийлэнхи дэмжсэн тохиолдолд төсөл батлагдсанаар ажил хэрэгжиж эхэлнэ. Иргэд маань их санаачлагатай, эрх ашигаа дундажлан нэгтгэж чадсанаар эрүүл аюулгүй амьдрах орчинд шинэ байртай болох боломж бүрдэх юм. Ирэх 2015 онд  дахин барилгажуулах байрны жагсаалтанд 2-р хороо БҮҮК-ын 53,54, 10-р хороо Нисэхийн 34,35-р байр,  12-р хороо Биокамбинатын 39 дүгээр байрнуудыг дахин барилгажуулах жагсаалтанд тусгаад байна. 
Мөн ХУД нь Гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, гэр хорооллыг орон сууцжуулах төсөлтэй нягт холбоотой  ажиллаж байна. Эхний ээлжинд Яармаг, Нисэхийг дахин төлөвлөлтөнд оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ хэсэгт шинээр хотын дэд төвийг бий болгох ажлыг судалж байна. Дүүргийн зүгээс тус бүс нутгийн 652 га газар дээр ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах, судалгааны ажилд орсон явж байна. Энэ төрлийн ажил нь хөрөнгө их шаарддаг учраас гадна, дотны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал БНХАУ-ын  Бээжин Урбан констракшн, Швейцарын Амннауки Монголиа ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Энэ жилийн хүрээнд судалгааны ажлуудыг түлхүү хийж, ирэх жилээс дэд бүтэц, төлөвлөлт дээр хөрөнгө оруулалтыг шийдээд явна. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил дээр гол нь иргэд өөрсдөө нэгдэж, холбоо байгуулах явдал хамгийн чухал юм. Иргэд хамтарч амьдрах орчиноо сайжруулах хүсэл эрмэлзлэлээ нэгтгэж чадвал амжилттай хэрэгжих бүрэн бололцоотой. Иргэдийг идэвхитэй оролцуулах тал дээр дүүргийн зүгээс 20 гаруй хороод хэсэг дээр уулзалт зохион байгуулан ажилласан. Иргэдийн зүгээс инженерийн шугам сүлжээнд холбогдох, орон сууцаар солих, газраа зарах гэсэн 3 хэлбэрийг сонирхож байна. Төсөл амжилттай хэрэгжихэд гол нь л иргэд та бүхэний оролцоо чухал байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9257
0 эможи
keyboard_arrow_up