Барак Обама Монголд айлчлах уу
Саяхан хоёр хөршийн төрийн тэргүүн ирээд буцсаны дараагаас гурав дахь том гүүрний тэргүүнээ угтахад Засгийн газар бэлтгэж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Тэр нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама.
Үүнийг Гадаад хэргийн яам, Монгол дахь Элчин сайдын яам ч нотолж байгаа бололтой. Харин Обамагийн төлөвлөгөөг харвал тэрээр ирэх арваннэгдүгээр сард Хятад, Мьянмар, Австрали улсад айлчлахаар төлөвлөсөн талаар эх сурвалжууд дурдаж байна.
Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 10-11-нд манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо болох Ази номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулганд тэрээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар оролцох аж. Харин очихдоо, эсхүл буцах үедээ Барак Обама Монголд хэдэн цаг саатаад мордох магадлалтай байгаа аж.