2014 онд Оросууд Монголыг эзэлнэ гэв

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 2014 он гэхэд Монголын газар нутгийг өөртөө нэгтгэж, автономит мужаа болгоно гэсэн дуулиант мэдээлэл хийснийг “novostink.ru” сайт мэдээлэв. Газрын тосныхоо 95 хувийг Оросоос импортоор авдаг Монголыг өөртөө нэгтгэх нь ашигтай шийдвэр гэж Лавров онцолжээ.
Зөвлөлтийн үед Оросоос хамааралтай байсан Монголын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр огцом өөрчлөгдөж, эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэх болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Гэтэл Монголчууд өнөөдөр Оросын бүрэлдэхүүнд орсон Татар, Тувачуудыг өөртөө нэгтгэх тухай ярьж байна хэмээн тус сайт мэдэгдсэн байна. Харин энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж “Ийм зүйл болоогүй, болох ч үгүй. Өмнө нь гарч л байсан цуурхал. Эрүүл хүний зүүдэнд ч оромгүй юмаар үг хийх хэрэггүй” хэмээн жиргэжээ. Сүүлийн үед Украины Крымийг ОХУ өөртөө нэгтгэж, түрэмгий үйлдэл гаргасны дараа дэлхийн хэвлэлүүд янз бүрээр цуурах болоод байгаа билээ.









