МОАХ-г нам болгож, Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвших гэнэ

2014 оны 9 сарын 10

УИХ-ын гишүүн Х.Баттулга ирэх 2017 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон гэнэ. Тэр ч бүү хэл, өөрийн удирддаг МОАХ фракциа нам болгохоор шийдсэн гэх мэдээлэл чих дэлсэв. Тэрбээр нам доторхи нам болчихоод байгаагаа харуулан “Давхар дээл”-ээр гоёсон намын гишүүн, сайд нараа эсэргүүцэн, өнгөрсөн тавдугаар сард ҮХАА-н сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн. Эрх барьж байгаа намаа хааяа хааяахан шүүмжлэн ийнхүү тэсрэлт хийдэг тэрбээр энэ удаад том хөдөлж, Монгол Улсын Төрийн тэргүүнд хүч үзэхээр болсон гэнэ. “Давхар дээл”-ээ тайлсныхаа дараа нарийн царигийн асуудлаар олон нийтийн анхаарлыг татахуйц нэврүүлэг хийж, үндэсний үзэлтэн гэдгээ илэрхийлэн, ард түмнээс нэмэх оноо аваад байгаа түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд гайхах хүн нэг их гарахгүй л болов уу.

Гэсэн ч зарим асуудлаар намынхантайгаа түнжин хагараад зогсохгүй намынхаа эсрэг бодлого явуулж байгаа нь харагддаг түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд дэмжих хүн ховор учраас өөрийн удирддаг МОАХ фракциа нам болгож, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хувилбарыг бодож олсон ч болох юм. АН-ын гол тулгуур багана, ардчиллын олон мянган партизаныг нэгтгэсэн энэ байгууллагыг тэрбээр нам болгон дараагийн сонгуульд оролцвол МАХН-ыг байг гэхэд ИЗН-аас дутахааргүй олон тооны суудлыг дангаараа авч чадна гэж үзэх хүн цөөнгүй байна. Ерөнхийлөгчийн бүү хэл, ирэх УИХ-ын сонгуулийн марафон эхэлчихээд байгаа энэ үед албан ажил болох чуулгандаа хүрэлцэн ирдэггүй эрхэм гишүүн ийнхүү Төрийн тэргүүний сонгуулийнхаа сценари дээр ажиллаад тун завгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын дарга Си Зиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулганыг ганцаараа тасалж од болсон. Ийнхүү ойрын хэдэн жилдээ дахин тохиохгүй өндөр дээд хэмжээний айлчлалыг үл тоосон нь илүү том ажлын араас хөөцөлдөж эхэлснийх нь илэрхийлэл биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8465
0 эможи
keyboard_arrow_up