Азийн баячуудын жагсаалтанд орсон Монголын тэрбумтангууд
Олон улсын санхүүгийн зөвлөх “Wealth-X” компаниас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report” чансаагаа шинэчлэн гаргажээ. Энэхүү чансааг 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулган дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргадаг. “World Ultra Wealth Report 2013” жагсаалтыг АНУ 30 саяас илүү хөрөнгөтэй 65505 хүн, тэдний нийт хөрөнгө болох 9085 тэрбум доллараар тэргүүлж, дараа нь Герман 17820 баян, тэдний 2345 тэрбум долларын хөрөнгөөрөө бичигдэж байна. Энэ жил Азийн 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн жагсаалтыг Япон тэргүүлж, Хятад, Энэтхэг, Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань удаалсан байна. Японд ийм тооны хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2012 онд 12830 байсан бол 2013 онд 14270 болж өсч, тус амжилтаараа дэлхийд гуравт бичигдэж байна. Харин Монголоос энэ жагсаалтанд 35 хүний нэр багтаж байгаа юм. Тэд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 35 баяны жагсаалтыг гаргахдаа тэдний нийт хөрөнгө 6 тэрбум доллар байна гэдэг тооцоог гаргажээ. Зургаан тэрбум ам.долларыг 35 хүнд хуваавал дунджаар нэг хүнд 171 сая 428 мянган ам.доллар ногдож байгаа гэнэ.
Ж.ОДЖАРГАЛ
Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа хамт эмээгийнхээ гэрт өсч өндийсөн байна. Тарваган малгай, жинсэн өмдний наймааны зуучлагч болж түүнээсээ хувь хүртэн трельяж, мотоциклийн поршень, тамхины цаасыг монголчуудад зарж явсаар овоо хөлжсөн энэ эр анх авсан үнийг нь 25 дахин нугалж зардаг байсан тамхины наймаагаар одоо ч бахархах дуртай гэсэн. Ямартай ч өнөөдөр 3100 ажилчинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг “MCS” гэгч вант улсыг Ж.Оджаргал өөрийнхөө гараар босгож чадсан юм. Түүний мэдэлд “Спирт Бал Бурам” ХХК, “М-Си-Эс Кока-Кола” ХХК, “М-Си-Эс Кока-Кола” ХХК, “ЭНЕРЖИ РЕСУРС ХХК”, “M-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ” ХХК, “СББ трейд”, “М-СИ-ЭС ДИСТРИБЮШИН” ХХК, “ГОЁО” ХХК, “ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛ, “ГРИЙН КАТЕРИНГ” ХХК, “ГРАНД ХААН АЙРИШ ПАБ” ХХК, “СКАЙ РЕЗОРТ” ХХК, “ГЛАМУР” ХХК зэрэг компаниуд багтдаг.
Тэрээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй аж ахуйн нэгжээс “МАК” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ “Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болтлоо томорчээ. Өнгөрөгч онд 130 гаруй тэрбум төгрөгийг татварт төлж, улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлсэн. Түүний мэдэлд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын шороон орд, Заамар сумын нутаг дахь алтны Бумбатын орд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь нүүрсний Алагтогоогийн орд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд, Цагаан Суваргын зэс-молибдены орд, Адуунчулууны нүүрсны ордын тодорхой хувь бий. Мөн Хөөтийн шатдаг занар-нүүрс Шохойн үйлдвэрийг тэрээр эзэмждэг. Мөн Шинэ дэлхий телевиз, Улаанбаатар хотын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, 41 давхар “МАК Цамхаг” зочид буудал, “Мэлхий хад” жуулчны цогцолбор, “Залаат Зочны Өргөө” зэрэг жуулчны баазууд бий. Хувьдаа хоёр ч нисдэг тэрэг хөлөглөдөг Б.Нямтайшир захирал “Хүннү айр” авиа компанийн томоохон хувьцааг эзэмшдэг. МАК компани Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар руу алтны экспорт хийдэг аж. Тэрбээр 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд газрын тодорхой хэсэг олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг байгуулжээ. Харин 2003 онд БНСУ-ын “Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналтын дор Швейцарын Цюрих дахь UBS банк нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлжээ.
“Таван Богд” Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. 1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 14 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүний мэдэлд “ТАВАН БОГД ТРЕЙД”, Таван Богд Интернэйшнл” ХХК, “Таван Богд” ХХК, “Таван Богд Моторс” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Жуулчин” ХХК, “Эйрлинк Монголиа” ХХК, “Хаан Палас” зочид буудал, “Үлэмж Их” ХХК, “Таван Богд Констракшн” ХХК , “Монгол Машин Концерн“ ХХК, Праймсофт” ХХК, “Говь” ХХК, “ЗаМайн Сервисез” ХХК, “ХААН” банк багтдаг.
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Х.Баттулга энэ жагсаалтын гуравт орсоноор улстөрчдөө тэргүүлжээ. Тэрбээр 1,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. УИХ-ын гишүүдээ дагуулахааргүй их хөрөнгөний эзэн болсон тэрбээр бизнест бас л одтой нэгэн. 90-ээд оны үед гахай үүрч наймаа хийж явсан түүнийг ийм их хөрөнгө хаанаас “олчихов” гэх хүн байдаг. Түүний мэдэлд “Талх чихэр” ХК, “Мах импекс” ХК, “Баянгол” зочид буудал, “Милл хаус” гурилын үйлдвэр,”Коника-Минолта”,”Женко тур бюро”, “Чингэс хаан” хөшөө цогцолбор, “XIII Зуун цогцолбор”, “Гольф” цогцолбор, “Түмэн хишигтэн”, “Их майдар” цогцолбор,”Hartford Institute”,Налайх ХХК, “Нүүдэл трейд” ХХК, “Эмээлт” зах, “МИК эмээлт”ХХК, “ХИД” ХХК зэрэг олон газрууд багтдаг.
Гадаад харилцааны сайд Лу.Болд. АН-ын том санхүүжүүлэгчдийн нэг, монголын тэргүүн баячуудын жагсаалтыг өнгөлдөг энэ эрийн хөрөнгө тун хурдан аривжсан. Лу.Болдын “Бодь групп” нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 15 охин, 8 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий нийт 23 гишүүн компанитай. Түүний мэдэлд “Голомт” банк, “Бодь даатгал”, “Мөнгөн гүүр ББСБ”, “Сар Шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага, “Бодь цамхаг”, “Просетрийл Эстейт, “Бодь Электроникс”, “Евро-Хан” ХХК, “Бодь пропертийз” ХХК, “Евро-Хан” ХХК, “Хонка Лог Хоум” ХХК, “Мон Си Кон” ХХК, “Инкон” ХХК, “Монголиан Эйрлайнес” групп багтдаг аж.
Монголын толгой баячуудын тоонд ордог ч тэр бүр олны нүдэнд ил гардаггүй нууцлаг бизнесмэн. Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн. Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын хэвлэлд өгсөн мэдээллээр монголдоо хамгийн олон буюу 57 лицензийг эзэмшдэг эл эрхэм үе үе хувь нийлүүлэгчийн дүрд хувирч ирсэн нь хуулийнхны овоо хараанд өртөхөд хүргэсэн байна. Тэрбээр Анод банкнаас долоон компанийнхаа нэрээр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдийг хүртэл төлөхгүй байгаа тухай чихэнд чимэггүй мэдээлэл цацагдаж байсан удаатай. Түүний мэдэлд “Гацуурт” ХХК,“Баяндулаан-Уул” ХХК, 31.2 тонны нөөцтэй алтны ордыг эзэмшиж байгаа Гацуурт майнинг ХХК, “Гацуурт трейд” брокер, деллерийн компани,“Ви-Ти-Икс ” ХХК, “Гацуурт-Агро”ХХК, “Гацууртмах” ХХК, ”Гацуурт гурил”, “Гацууртхүнс”,“Тэрэлж” зочид буудал, “Монгол” телевиз зэрэг зомпаниуд багтдаг
Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүүгийн “Капитал” групп нь 2006 оноос эхлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Г.Батхүү хөрөнгө оруулалт хийсэн компаниудаа буюу хувь эзэмшдэг хөрөнгүүдээ менежментийн хамтын ажиллагаатай компаниуд гэж тун даруухнаар танилцуулдаг. Түүний мэдэлд “Грийт Эмпайр” ХХК, Ван Трейд ХХК, “Шунхлай” ХХК, АПУ ХХК, Депод ХХК, Блю Скай Кашемир ХХК, “SUN TRANS” ХХК, “Скайтел” ХХК, NTV, Гоодаль сэтгүүл багтдаг.
“Петровис” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэлийг 437.5 сая ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлдэг. Түүний мэдэлд Петровис ХХК, HИК компани, Петровис карт ХХК, Петровис Тос ХХК, “ЮниГаз” ХХК, Петро Матад групп компани, Энержи Ресурс компанийн тодорхой хэмжээний хувьцаа, “Ай Ди Өү Эм” компани, “Тэнгэр даатгал”, Томас Эйр ХХК зэрэг компани багтдаг. Монгол дахь шатахууны нийлүүлэлтийг гартаа атгадаг Ж.Оюунгэрэл хатагтайн Томас Эйр ХХК компани 2011 онд байгуулагдан бөгөөд өдгөө 3 агаарын хөлөгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Швейцари улсын Пилатус ПС-6, АНУ-ын Моли М-7, 2010 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн Эйр Трактор АТ-602 агаарын хөлгүүдийг худалдан авчээ. Петро Матад Лимитед нь 2008 оны 5-р сарын 1-ний өдөр Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын эзэмшил давамгайлсан хамгийн анхны компани болсон аж.
Монголын хамгийн чимээгүй баячуудын нэг. Эхнэрийнхээ хамт энэ компанийн гол хувьцааг гартаа атгаж байдаг ноён Болдбаатарыг Монголчууд сайн мэдэхгүй. Харин Мобиком гэж ярьвал мэдэхгүй хүн байхгүй. Монголын хамгийн том үүрэн холбооны Мобиком компани нь “НЬЮКОМ” гэдэг энэ компанийн зүгээр л нэг охин компани. Түүний мэдэлд байдаг Мобиком Корпораци нь Монгол Улсын 3 хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 332 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулсан. Мөн орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, олон улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын чиглэлд хуваарьт нислэг үйлддэг “Изинис Эйрвэйз” компани мөн түүнийх. Клин Энержи ХХК хэмээх олны танил бус компани бий. Клин Энержи ХХК нь Монголын анхны төрийн бус бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч болоод зогсохгүй сүүлийн 30 жилийн дотор төвийн сүлжээнд холбогдсон анхны хамгийн том эрчим хүчний станцыг барьж байгуулж байгаа юм. “Ньюком Майнинг Сервис” ХХК нь барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа, түрээсийн компани. Ньюком Проперти”, Цэгц ХХК, Эй-Юу-Эм компани, “Клин Энержи Ази” ХХК зэрэг том охин компаниудтай.
Уг жагсаалтад “MCS” группээс бас нэгэн хүн бичигдсэн нь Ж.Оджаргалын төрсөн дүү Ж.Од юм. Тэрбээр “MCS” группыг ахтайгаа хамтран үүсгэн байгуулалцсан бөгөөд 300 сая ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Монголын баячуудыг тэргүүлж байна.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймагт хүч үзэж, мөнгө төгрөг тарааж, хууль зөрчсөн хэмээн хэл, ам татлаад байсан эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн энэ жагсаалтад мөн л бичигджээ. Тэрбээр “Хурд” ХХК-ын захирал бөгөөд нийтдээ 180 сая ам.долларын хөрөнгөтэй юм байна. Анх “УАЗ” машин оруулж ирдэг байсан. Одоо барилгын бизнесээр дагнаад байгаа. Б.Чойжилсүрэн 2011 онд 6.019 тэрбумыг, гэр бүл нь 7.5 сая төгрөг олжээ. Уг нь тэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан 2008 онд 277.2 сая, гэр бүлийнхэн нь 120 мянган төгрөг олж байж. Гэвч түүний хөрөнгө гэрлийн хурдаар өсөж байгаа.
“Мон Уран” компанийн Ерөнхий захирал Б.Наранхүүг мөн л Монголын тэргүүн баячуудын нэгээр нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Дундговьчуудын итгэлийг өвөртлөн УИХ-д суух бүрэн эрхийг авсан. Түүний хөрөнгө нийтдээ 125 сая ам.доллараар хэмжигдэх юм байна. Дүнжингарав худалдааны төв түүний хамгийн том өмч. Гэхдээ энэ барилга Монголдоо ч хамгийн том худалдааны цогцолбор гэдгийг онцлох нь илүүц биз.
Одоогоос арваад жилийн өмнө Монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж, алтны магнат гэж нэрлэгдэж байсан “Эрэл”-ийн Эрдэнэбат энэ удаа ч хөрөнгө мөнгөнийхөө жагсаалтаар тэргүүлж байна. . Тэрбээр нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Эрэл барилга, Эрэл банк, Эрэл тоосго, Эрэл алт гээд маш олон салбартай. Тэднээс хамгийн амжилттай яваа нь Эрэл барилгын компани гэнэ.
“Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр энэ жагсаалтанд бас л дээгүүр байранд бичигдэж байна. Анх “Жигүүр” нэртэй хоолын газраас өөрийн бизнесийг эхлүүлж, хөл дээрээ зогссон энэ эрхэм өдгөө Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор бичигдэх хөрөнгөтөн болжээ. Тэрбээр нийтдээ 150 сая ам.долларын хөрөнгөтэй. Түүний мэдэлд “Гранд Плаза” -худалдаа үйлчилгээний төв, “Гранд Меншн” үйлчилгээ, худалдааны компани, гадаад худалдааны “Биг Кэстл” ХХК, Монголын баячууд л үйлчлүүлдэг “Гранд мед” эмнэлэг, “Гранд Клуб” усан спортын төв, “Гранд Вүүд”-интьерер хийц, модон эдлэлийн үйлдвэр бий. Эндээс хамгийн их ашиг орлого авирдаг нь мэдээж “Жигүүр гранд” барилгын компани. Тус компани KUZU, Ramsey, Le Specs, Melissa, Mollini зэрэг брэндүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр борлуулдаг. Түүнд хувийн хамтлаг, телевиз, гоо сайхны салон гээд асар олон зүйл бий.
Түүний араас “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваа бичигдсэн байна. Олны анхааралд тэр бүр өртөөд байдаггүй энэ эрхэм монголын барилгын салбарт нэлээд томоохон байр суурийг эзэлдэг нэгэн. Тэрбээр нийтдээ 110 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ. Барилгын салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг энэ компани Голден парк, Маршал таун гээд олон хотхон барьсан. Энэ жил гэхэд Ялалт, Тэнгэрлэг, Баянгол 2 гэсэн гурван том цогцолбор хорооллыг ашиглалтанд оруулаад байгаа.
“Чоно” группын Ерөнхийлөгч, Төрийн ордны урд талд байрлах “Blue sky” цамхагийн эзэн. “Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон. Түүний мэдэлд “Strings” амьд хөгжмийн шөнийн клуб, “White house” зочид буудал, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон”, “Tse pub” гэх зэрэг олон газрууд байдаг бөгөөд одоог хүр¬тэл үйл ажиллагаагаа амжилт¬тай явуулсаар байгаа. Түүний хөрөнгө 2011 оны байдлаар 536 сая ам.доллараар хэмжигдэж байжээ.
Монголын хамгийн том худалдааны сүлжээг тэрээр бий болгож чадсан. Анх ТҮЦ л ажиллуулж байсан энэ эрхмийн мэдэлд өнөөдөр хэдэн зуун саяын бараа эргэлдэж байдаг. Их дэлгүүр-2, Хайпермаркет-7, Супермаркет-5, Бөөний төв-2, орон нутагт гурван худалдааны төв, хоёр салбар нэгжтэйгээр ажиллаж байна. Мөн Номин Электроникс, Номин агуулах, Номин Фүүдс, “Номин Моторс”, “Номин Фейшн”, “Номин Косметикс”, “Номин Хоум Стайл”, “Улаанбаатар Импекс” Номин Стандарт ХХК зэрэг охин компаниудыг байгуулсан. Сүүлийн үед барилгын салбарт хүч түрэн орж ирж байгаа.Мөн “Эрдэнэт хивс” ХХК, “Улаанбаатар хивс” гэсэн хоёр том компанийн хувьцаа А.Шагдарсүрэн захирлын гарт төвлөрч байна. Мөн Номин даатгал, Нлмин зууч, Номин сан гэсэн санхүүгийн байгууллагууд түүнд бий.
Эрүүл мэндийн салбарт хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Монос” групп. Гэр бүлийн компани гэсэн байр сууриа хэзээ ч алддаггүй энэ компани ашиг орлогын хувьд толгой цохидог. Түүний мэдэлд “Монос Фарм” ХХК, “Монос Фарм Трейд” ХХК, “Монос Улаанбаатар” ХХК, “Монос Хаусхолд” ХХК, “Монос гоо сайхан “ ХХК, “Монос Хүнс” ХХК, Эм судлалын хүрээлэн, Монос Дээд Сургууль, Монос дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо, “Монос Констракшн” ХХК багтаж байдаг.
Макс Групп нь анх 1992 онд “Дөргөн” ХЭАА нэртэйгээр 2 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. Үүсгэн байгуулагч нь Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд.Их сургуулийн хажууд ажиллуулдаг байсан хуушуурын ТҮЦ-ээ Берлин бургерийн нэртэй зоогийн газрын сүлжээ болгон өргөжүүлж, Герман, Чехээс хуучин мебель тавилга хийж авчирдаг байсан бол Евро мебель дэлгүүр нээж чадсан “Макс” Ганбаатарыг амьдралын ухаантай, бас тун сүйхээтэй эр гэж бүгд шагшдаг. Элдэв тендерээс хол, улс төрөөс ангид байдаг энэ эрхэм жинхэнэ ядуу даржин амьдралаас бизнест хөл тавьж, амжилтанд хүрч чадсан нэгэн. Түүний мэдэлд “Макс Өргөө” ХХК, “Топ бүлэг” хамгаалалтын алба, “Макс цонх” ХХК,“Сүү”ХХК, “Бүрэн Бургалтай” ХХК, “Ramada Mongolia”,Макс Майнинг ХХК,Хөхсэрхийн алтны шороон орд, “Арж Капитал” ХХК, “Макс импэкс” ХХК,Энэ компани нь “Макс” хүнсний сүлжээний 6 салбар дэлгүүр,”Берлин бургер” түргэн хоолны 7 салбар газартай.Мөн Хүнсний бөөний худалдаа, “Budweiser”, “Макс супер маркет”, “Макс Фейшн”, “Евромебель”, “Берлин бургер”,“Maxipot” халуун тогооны ресторан, “Будвайзер” паб компаниуд багтдаг.
Түүний эзэмшилд байх компаниудыг дурдвал, Шинайжи” ХХК-35%, “Кѐкүшю Монгол Холдинг” ХХК-51%, “Кѐкүшю Дайрект” ХХК-50%, “Шү-Голд” ХХК-55%, “Кѐкүшю-Бэрс” ХХК-51%, “Кѐкүшю-Женерал” ХХК-51%, “Юнайтэд Ойлшелл” ХХК-100%, “Монгорү-Шѐшя” ХХК-54%, “Голденвей” ХХК-50%, “Уорлд майнинг” ХХК-15%, “Кѐкүшю-Бродкастинг” ХХК-50%, “Хүч чадал” ХХК-70%, “Батаанаа” ХХК-60%, “Эф-Эф-Си” ХХК-25%, “Алтайн Гурван Заан” ХХК-50%, “Кѐкүшюзан хөгжил сан” ХХК-100%, “Оллоо такси” ХХК 100%, “Би энд Ви Эйч Өү” ХХК-51%, “Хурдан шонхор” ХХК-100%, “Баясгалант өргөө констракшн” ХХК-100%, “Инойвасаки” ХХК-100%, “Эх үрсийн жаргалан” ХХК-100 хувь эзэмшдэг.