Талх өшиглөж тоглохоор шийдсэн “Гурилын үйлдвэрийн” яамныхныг огцруулъя

2014 оны 9 сарын 09

Шинэчиллийн Засгийн газарт УИХ дахь АН-ын бүлгийн эв нэгдлийг хагалж бутарган байж “давхар дээл”-ийн гайхамшигийг бататган томилогдсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийн өдрүүд эхэллээ. Дархлагдсан нэр хүндтэй хэнбугай ч энэ салбарын сайдаар сонгогдоход хавар, намартаа суудал нь ганхдагаараа онцлогтой. Гэхдээ арай ч “Буудай гэж үүнийг хэлдэг юм шүү дээ” гэсэн эсэргүүцлийн самбараар “зодуулсан” Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд түүхэнд байгаагүй санагдана.

Өнөөдөр тариа хураалтын ажил эхэлчихээд байхад тариаланчид улстөржиж буйн шалтгаан нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудын “азгүй” мэдэгдэл, алсын хараагүй бодлоготой холбоотой. Цагаа олоогүй хатуурхал, тариаланчдын амьдралыг багтааж хөлс, хүчийг шингээсэн хөдөлмөрийг үл тоосон тохуурхал нь тэднийг ийнхүү бослогод уриалж байгааг буруутгах арга даанч алга.

“Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудаас сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гурав нь мэргэжлийн биш. Сайд нь Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, "Отгонтэнгэр" Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр төгссөн.  Дэд сайд Б.Цогтгэрэл нь МҮАН-ынх. Ц.Туваан дэд сайд нь АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Шонхор” фракцийнх гэдгээрээ Г.Баярсайхан гишүүний хүн гэгддэг. Наанадаж уг асуудлыг шийдэж мэдээлэл өгөөд байгаа ҮХААЯ-ныГазартариаланбодлогынхэрэгжилтийгзохицуулахгазрындарга, УлсынургацынкомиссыннарийнбичгийндаргаБ.Оргил ч мөн мэргэжлийн бус хүн төдийгүй мөн л УИХ-ын гишүүн, Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы ивээл дэх хүн гэлцэж аж.Тэгэхээр энэ яамыг “Гурилын үйлдвэрийн” яам гэхэд буруудах юмгүй хэмээн тариаланчид бухимдаж байна.

Илүү үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8417
0 эможи
keyboard_arrow_up