Хууль зүйн дэд сайдад “усны” Батбаярыг дэвшүүлэхээр зэхэж байна
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 дахь хэсэгт зааснаар улс төрийн албан тушаал хаших эрхээ хоёр жилийн хугацаатайгаар хасуулж найман сая 424 мянган төгрөгөөр торгуулахаар болсон. Намын даргаа, дүүтэй нь, экс туслахтай нь аварчих санаатай интерполд бичсэн захианых нь үр дагавар энэ аж. Энэ ч яах вэ, одоо иргэн Э.Эрдэнэжамъяны хэрэг болсон бололтой. Харин түүний оронд хэнийг томилох нь шинэчиллийн Засгийн газрын хэрэг.
Гэтэл сонирхолтой нь АН-ынхан “жинхэнэ” сайдын томилгоонд “анхаарал хандуулахаас” дэд сайдын суудлыг тэгтлээ тоохгүй байгаа бололтой. Харамсалтай нь олон нийтийн “ой санамжид” шинэчиллийн Засгийн газрын түүх мөрөө үлдээхдээ эвссэн эсэх нь чухал биш, өөрөөр хэлбэл “Ардчиллынхан Засгийн эрхийг барьж байхдаа...” хэмээн бичигдэж үлдэнэ. Сонгуулийн үеэр ч ийм л ой санамжид тулгуурлан сонголтоо хийдэг билээ. Тэгэхээр Хууль зүйн сайдын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа энэ цаг үед тус салбарын дэд сайдын асуудлыг “Шударга ёс” эвсэл мэдэг гээд орхиж боломгүй.
Эх сурвалжийн мэдээлснээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны суудлыг Усны хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан эдүгээ МАХН-ын нарийн бичгийн даргын алба хашиж буй З.Батбаярт шилжүүлэх магадлалтай байгаа аж. Андуурсан байлгүй дээ, Байгаль орчны дэд сайдыг “бас” огцруулах гэж байгаа юм уу гэтэл “Үгүй” гэнэ. Илүү үзэх