Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ

2014 оны 9 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хоригдож буй Л.Гансүхийг эргэн очиж, тус албаны даргын өрөөнд уулзсан. Тэрбээр ахлах зөвлөхөө эргэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан явсан байдаг. ШШГЕГ нь Хууль зүйн сайдын хариуцсан салбарт харъяалагддаг учраас тус албаны  удирдлагууд тэднийг очиход хууль зөрчин байж сэжигтэн, яллагдагч Л.Гансүхтэй уулзуулсан биз. Энэхүү уулзалтын бичлэгийг АТГ-ын ажилтнууд хийж нийтэд хүргэснээр тэдний хууль зөрчсөн үйлдэл нь ил болсон билээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын хорих ангид сэжигтэн, яллагдагчтай хийсэн  уулзалт нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ч мөн зөрчиж байгаа юм билээ. Уг нь дээрх хуулийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болохоосоо өмнө санаачлан гурван жил гаруй хөөцөлдөн байж батлуулсан байдаг. Гэвч тэр өөрийн санаачлан батлуулсан хуулиа өөрөө зөрчиж, ёс зүйгүй авирласнаараа ямаршуухан хүн Хууль зүйн салбарыг удирдаж  буйг олон нийт шүүмжилсээр байна. Илүү үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8252
0 эможи
keyboard_arrow_up