"Англо-Американ" компанийн төлөөлөгчидтэй уулзав

2014 оны 9 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр уул уурхайн дэлхийд тэргүүлэгч компанийн нэг “Англо-Американ” группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн Ж.Харман нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

“Англо-Американ”-ын төлөөлөгчид Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой бөгөөд тусгай зөвшөөрөл олгож эхлэхийг хүлээж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа энэ үед Монгол Улсад  хөрөнгө оруулах бодолтой байгааг сайшаав. Мөн манай улсад хөрөнгө оруулж, үйл ажиллгагаа явуулах аливаа компани нь аль болох үндэсний компаниудыг дэмжих, тэдний бараа үйлчилгээг авч, үндэсний боловсон хүчнийг ажиллуулж, орон нутгийн иргэдийг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах нь нийгэмд зөв ойлгогдох, нөгөөтэйгүүр бэрхшээл багатай байдгийг анхааруулсан юм.

Уулзалтын төгсгөлд нэмж хэлэхдээ зарим хөрөнгө чинээтэй компани эзэн орноос том мэт загнадаг алдааг давтахгүй байхыг зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8215
0 эможи
keyboard_arrow_up