Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, музей үзcэн нь

2014 оны 9 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо.

 

Маршал Г.К.Жуков нь Халхын голын байлдааны үеэр цэргийн ур чадвар нь тодорсон жанжин хэмээн тооцогддог.

Маршал Г.К.Жуков зохилч  К.Симоновтой уулзаж байхдаа "... Би Монголын тэнгэрт хамгийн олон онгоц оролцсон агаарын байлдааныг харсан. Эх орны дайнд би Монголын тэнгэрт болсон шиг тийм олон онгоц оролцсон агаарын тулалдаан хараагүй..."  гэж дурссан байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг хөшөөнд цэцэг өргөх үеэр Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан ая дуугаа өргөж, хоёр орны дайчин найрамдлыг дурслаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8143
0 эможи
keyboard_arrow_up