Хогны уутны амыг 2.7 тэрбум төгрөгөөр уях уу?

2014 оны 3 сарын 20

Хотын захиргааныхан хогны асуудлаа шийдэх эвтэйхэн гарц оллоо гэсэн нь “Азийн цагаан дагина” хэмээх уут байв. Хог хаягдлын шинэ менежментийг 2013 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Хөтөлбөрийн хүрээнд айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулалтын гэх уут шахаж эхлээд багагүй хугацааг үдлээ.

 

Тухайн үед хотын удирдлагуудын хэлснээр бол “Азийн цагаан дагина” нэртэй хогны уут тарааснаар өчнөөн жил цэвэрлэж чадаагүй хур хогийг хуу хамж, нийслэл маань тун удахгүй “нүүрээ” угааж, өнгөө засах байв. Ногоон өнгөтэй, хагас тунгалаг материалаар хийсэн, 80х45 см-ийн харьцаатай, 2.5 микроны зузаан, 15 килограммын даац бүхий “Азийн цагаан дагина” хогны уут ачир дээрээ үр дүнд хүрсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Хотоо хоггүй цэвэрхэн болгочих юмсан гэсэн хотын захиргааныхны сэтгэлийг ойлгож байгаа ч анх энэ ажлыг хийж, хэрэгжүүлж байх үед мордохын хазгай болчих вий, “Азийн цагаан дагина” өөрөө хог болоод хийсчих вий гэсэн хардлага иргэдийн дунд байсан. Нэг тийм үр дүнгүй ажил болоод байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч сануулж байсан. Гэтэл тэд жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг гэсэн байдлаар хандаж, хэний ч үгийг авч хэлэлцээгүй. Үүний үр дүнд нь юу болов.

Өнөөх сүржин нэртэй уут гэр хороололд багадаад, орон сууцанд томдов. Хатуухан хаягдлыг даахгүй урагдаж, 15 кг-ын даацтай гэх боловч ийм хэмжээний хог багтаах боломжгүй. Хэт нимгэн, том гэхчилэн иргэдийн шүүмжлэлтэй тулгарснаар уутны хэмжээг багасгаж, илүү зузаан болгож, ахин хэвлэсэн. Харин одоо хогны уутыг гурав дахиа буюу дахин сайжруулж, шинэчлэн үйлдвэрлэхээр тендер зарлажээ. Таван сар хүрэхгүй хугацаанд хогны уут гурав дахиа “төрөх” гэж буй нь холбогдох албаныхны тооцоогүй, анхнаасаа буруу төл өвл өсний жишээ бус уу. 2013 оны аравдугаар сараас нийслэлийн 317131 өрхөд сар бүр 15 ширхэг “Азийн цагаан дагина”-ыг тараасан билээ. Өнгөрсөн хугацаанд уут үйлдвэрлэх эрх авсан “ОБ пластик”, “Монгол хэвлэл” компани гэрээний дагуу 317131 өрх өд шаардлагатай 33.3 сая ширхэг уутыг энэ оны нэгд үгээр сарын 15-ны дотор хэвлэн, нийл үүлжээ. Энэ хугацаанд иргэдийн гомдлын дагуу уутны хэмжээг 80х45 байсныг 65х45, зузаан нь 2.5 байсныг 0.5 микроноор нэмэгдүүлж, өнгөрсөн арваннэгд үгээр сараас үйлдвэрлэж эхэлсэн байдаг. 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан эл уутыг тараах ажил өдгөө гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд 90.8 хувьтай байгаа аж. Тодруулбал, 28.7 сая ширхэг уутыг айл өрхүүдэд түгээжээ. Энэ ажлыг дүүрг үүдийн хэсгийн ахлагч нар болон хог тээвэрлэгч байгууллагууд, эко ажилтан, СӨХ-той хамтарч, дотооддоо зохион байгуулсан.

Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бодлогын хүрээнд зангидаж, хяналт тавьж ажиллаж байна. Хэмжээг нь дахин өөрчилж, шинээр үйлдвэрлэх болсон хогны уутны талаар тодруулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаатай уулзлаа. Өнг өрсөн хугацаанд тараасан хогны уут үр дүнгээ өгсөн болов уу. Түүний яриаг хүргэе. “Зориулалтын уут тарааж эхлээд дөрвөн сар гаруй хугацаа өнгөрчээ. Иргэд ярьдаг л даа. Сургууль, цэцэрлэг барьчих мөнгөөр хогны уут үйлдвэрлэж, тараалаа гэж. Хүмүүс тэгтлээ шүүмжлээд байхад яагаад тараагаад байгаа юм бэ гэхээр Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлэх хөтөлбөрт таван зорилт тусгасан. Хамгийн эхнийх нь хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо бий болгох, зориулалтын уут хэрэглэж хэвшүүлэх нь чухал. Мөнгө нь илүүдсэндээ ийм ажил хийгээд байгаа юм биш. Энэ бол хотоо хоггүй болгох гэж цогцоор нь хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хог бол баялаг. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бий. Гаднын орнууд хогоо ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихэд түлхүү анхаарч ажилладаг. Ингэхийн тулд бид эхний ээлжинд иргэдийг зориулалтын уутанд хог хийж хэвшүүлье. Дараагаар нь эх үүсвэр дээр ангилан ялгаж, дахин боловсруулдаг тогтолцоонд шилжинэ.

Өндөр хөгжилтэй орнууд олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоонд шилжсэн байдаг. Тиймээс энэ ажил зайлшгүй чухал. Үр дүнгийн хувьд АНУ-ын Азийн сан, “Бодлогыг чадавхжуулах Монголын хүрээлэн” төрийн бус байгууллага хамтран, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн таван хорооны 14461 өрхөөс 725-ыг нь судалгаанд хамруулсан. Судалгаанд хамруулсан нийт айл өрхийн 75 хувь нь хогны уутанд хогоо хийж хэвшсэн гэж дүгнэсэн. Хог хаягдлыг багасгах, ил задгай хог хаяулахгүй гэж энэ ажлыг зохион байгуулсан. Үр дүнгээ өгч байгаа” гэж ярилаа. Түүний хэлснээр айл бүр, албан байгууллагууд хогоо зориулалтын уутанд хийгээд хэвшиж байгаа бол сайн л байна. Гэхдээ та гэр хороололд зав гаргаад заавал нэг очоорой. Байдал арай л өөр байх болов уу. Анхнаасаа уутаа үйлдвэрлэхдээ даац сайтай, зузаан гэхчилэн чанарын шаардлага хангасан бол гэр хорооллын гудамжийг “Азийн цагаан дагина” тэгтлээ “чимэхгүй” л байсан байх. Гэр хорооллын айлуудын тухайд үнснээс бусад хогийг энэ уутанд хийнэ. Зориулалтын уутанд хогоо хийгээгүй тохиолдолд ТҮК-ийнхан ачихгүй, цаашлаад ийм үйлдэл гаргасан тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж сүржин юм ярьж байсныг санаж байна. Гэтэл энэ уутанд хогоо хийсэн айл ховор л үзэгдэх юм. Яаж мэдэж байна вэ гэхээр хогны машин ирэхээр гэр хорооллынхон хашааныхаа гадаа хогоо гаргаж тавьдаг. Энэ үеэр айлуудыг өнөөх “ногоон”-доо хогоо хийж байна уу, үгүй юү гэдгийг харах боломжтой. Уг нь орон сууцны болон гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой зааж өгөх талаар ярьсан ч өдгөө энэ газар хаана байна вэ. Ийм цэг байхгүйгээс гэр хорооллын иргэд хогоо өнөөх уутандаа хийчихээд, хаана хадгалахаа мэддэггүй. Гадаа гаргаад тавьчихаар золбин ноход, муур нь сандайчаад, нар, салхинд өгөршиж, урагдаад гудамжаар нэг хог болно. Гэртээ байлгая гэхээр үнэр танар нь дийлдэхгүй зовлон ихтэй.

Тодорхой нэг газарт хогийн цэг байгуулчихаж болохгүй юу гэж Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодруулахад “Гэр хороололд ийм байршил байгуулахад хэцүү. Хогийн цэг үүсчихдэг юм. Гэр хорооллын айлууд байрныхыг бодвол өөрийн гэсэн 0.5-0.7 га газартай учраас 14 хоног хогоо хадгалаад байх бололцоотой” гэж ярив. Мэдээж гэр хорооллын хогийг орон сууцны айлуудынх шиг өдөр бүр ачиж, тээвэрлэх боломжгүй. Гэхдээ менежмент дутаад байна гэдгийг хэлээд байгаа хэрэг. Шинээр үйлдвэрлэх хогны уутны хэмжээ гэр хороолол, орон сууцнаас хамаараад өөр өөр хэмжээтэй байх аж. Гэр хорооллынх 75х50 см, орон сууцных 65х45 см, зузаан нь гурван микрон байна. Өөрөөр хэлбэл, хэмжээг нь багасгаж, амыг нь уях боломжтой болгох гэнэ. Уутан дээр шаардлагатай санамжуудыг байрлуулна. Тухайлбал, халуун үнс нурам хийж болохгүй, хурц үзүүртэй, хагархай шил, толь хийхгүй гэхчилэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан. Шалгаруулалтад 5-6 компани өрсөлдөж байгаа юм байна. Өмнө нь энэ ажлыг гүйцэтгэсэн хоёр компани ч оролцож байгаа гэсэн.

Ирэх сарын дундуур гүйцэтгэгчийг шалгаруулж, үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж албаныхан ярив. Энэ ажилд 2.7 тэрбум төгр өг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас он дуустал есөн сарын хугацаанд сар бүр хогны 15 ширхэг уутыг айл өрхүүдэд олгоход нийт 4.3 тэрбум төгрөг шаардлагатай ч нийслэлийн ИТХ-ын 2014 оны төс өв хэлэлцэх хурлаар 2.7 тэрбум болгож баталсан байна. Албаны хүм үүс үүнийгээ айл өрхөөс сар бүр хогны хураамжид авдаг мөнгөний тал хувийг л зарцуулж байна гэж тайлбарлав. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг уутны зардал 1425 төгрөг. Сар бүр нэг өрхөөс хогны хураамжид 2000-2500 төгрөг авдаг. Үүний тал хувийг нь уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэнэ. Айл өрхүүдээс авдаг хогны хураамж нийлээд сар бүр нийслэлийн төсөвт 5-6 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг аж. Одоо үйлдвэрлэх гэж буй уутны хэмжээ нь л багассан. Түүнээс бол нэг их өөрчлөлт ороогүй. Бариултай болохгүй. Зүгээр л амыг нь үдэж болохоор хийнэ гэдгийг албаны хүн ярьсан. Тэгэхээр уутны амыг үддэг болгоход 2.7 тэрбумыг зарцуулна гэдэг байж боломгүй тоо.

ТҮК-ийнхны цалин хөлс, машинуудын засвар үйлчилгээ, бензин шатахуунд зарцуулдаг энэ мөнгөний тал хувийг хогны уутанд зарцуулна гээд таначихаар яах бол. Ямартай ч шинээр үйлдвэрлэх хогны уут шаардлага хангасан байгаасай. Ингэж гэмээнэ иргэд хогоо хийж хэвшинэ шүү дээ. Дээрээс нь гялгар уут задрахг үйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж, хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг. Иймээс 2010 оноос нимгэн буюу бидний хэлж заншсанаар арван төгрөгний уутыг үйлдвэрлэх, худалдахыг хориглосон хууль баталсан. Хуулиа эргэн хараач гэж хэлмээр байна. Хууль санаачлагчдынхаа шийдвэрийг дарга нар нь зөрчдөг. Мэргэжилтнүүд нь болохоор олон улсын жишгээр гялгар ууттай хогоо хогийн цэгт булчихна гээд яриад сууж байдаг. Аюултай хаягдлыг энгийн хог хаягдлаас тусгаарлан устгаж, булах, хог хаягдлын устгалын тусгай цэг улсын хэмжээнд одоо хүртэл байхгүй байгаа нь санаа зовоосон асуудлын нэг мөн. Гэтэл гялгар уутыг хэдэн саяар нь үйлдвэрлэж тарааж байгаа нь эргээд байгаль орчинд хортой гэдгийг мэргэжлийн хүмүүс эрх биш мэдэх биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
813
0 эможи
keyboard_arrow_up