Дэлхийн улс төрийн тавцанд гол тоглогчийн нэг Владимир Путины тухай эндээс...

2014 оны 9 сарын 03

Маргааш манай оронд айлчлах ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

 
  • Владимир Путин 1952 оны 12 дугаар сарын 7-нд Ленинград хотноо энгийн харц айлд төржээ. Тэр байрныхаа шатны хонгилд харх агнадаг байснаа дурссан байдаг.
  • Путиний өвөг эцэг Лениний зусланд тогооч хийдэг байжээ. Мөн дараа нь Сталинд үйлчилж байсан аж.
  • Путины ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг  Владимер Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байсан гэдэг.
  • Путин 18 насандаа жүдогийн хар бүс авсан ба одоо ч тулааны урлагаар хичээллэдэг гэдэг. Сурагч байхдаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд самбо, жүдо бөхийн спортын мастерын зэрэгтэй, одоо хүртэл их спортоо орхилгүй хичээллэсээр л байгаа.
  • Путин тагнуулчийн түүхийг өгүүлсэн ном зохиолд дуртай. Нэг удаа Путин “бүтэн армийн хийж чадаагүйг ганц хүн хийж чаддаг нь миний сэтгэлийг татдаг” гэж хэлж байжээ.
  • Путин их сургуулиа төгсмөгцөө КГБ-д элссэн ба 1980-аад оныг Баруунд тагнуул хийж мэдээлэл дамжуулах хүмүүсийг олж элсүүлэх үйл хэрэгт зориулсан гэдэг.
  •  Путин Герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин Англи хэлэнд төдийлөн сайнгүй гэжээ.
  • Путин хүнсний хоригийг шийдэмгий гарган, Европын холбоог эдийн засгийн хямралд оруулаад зогсохгүй, 30 жил ханилсан эхнэрээсээ өрх тусгаарласан нь гол шуугианы эзэн болоод байгаа. Ингэснээр түүний олон улсын улстөр судлаачид "өнөө цагийн Гитлер" хэмээн нэрлээд байгаа.
  • Путин хоёр охинтой ч тэдний амьдрал маш нууц байдаг. Тэд их сургуульд орохдоо хуурамч нэрээр орж, ямар мэргэжилтэй, хаана амьдардаг зэрэг нь огт ил болоогүй байгаа гэнэ.
  •  Путин жинхэнэ үнэн алдартны шашинтан бөгөөд ижил хүйстний гэрлэлтийг чөтгөр шулмын үйлтэй адилтган үзэж итгэл үнэмшлээ харуулдаг.
  • Дэлхийн улс төрийн тавцанд гол тоглогчийн нэг бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин. Түүнийг “Форбес” сэтгүүлийнхэн дэлхийн хамгийн хүчирхэг улс төрчөөр тодруулж байсан.
  •  В.Путин Оросын Ерөнхийлөгчөөр гурвантаа сонгогдон, арав гаруй жил ажиллаж байгаа хүн. Тэрбээр анх 1999 оны арванхоёрдугаар сарын 31- нд Борис Ельцин суудлаасаа огцроход Ерөнхийлөгчийн албыг хашсан байна. Үүнээс хойш 2000 оны гуравдугаар сард албан ёсоор сонгогдож 2008 оны тав дугаар сар хүртэл энэ албаа хашсан байна. Түүний Ерөнхийлөгчөөр сонгогдох хугацаа дууссан учир Дмитрий Медведев оросын дараагийн төрийн тэргүүн болсон юм.
  •  Путины өндөр боловсролыг үнэлэх ёстой гэж Yahoo-д бичжээ. Учир нь тэрбээр Ленинградийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн бөгөөд эдийн засгийн ухааны профессор юм байна. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл төгссөн сургуулийнхаа зөвлөх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа юм.
  • Түүний тухай мэдэх ёстой сүүлийн баримт бол В.Путин олимпийн спортын маш олон төрлийг сонирхон хичээллэдэг. Хамгийн спортлог Ерөнхийлөгчийн нэг юм.

   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8030
2 эможи
keyboard_arrow_up