Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй вэ

2014 оны 9 сарын 02

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “ЦЕГ-ын дарга үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхөд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” хэмээн зарласнаас хойш бараг хагас жил өнгөрөв. Ингэснээрээ тэрбээр өөрийнхөө шархан дээр давс цацсан хэрэг.

 

Түүнээс хойш нэлээд “хорссон” нь ойлгомжтой. Үйл явдлууд ч нэлээд хөвөрч түүнийг хэн бэ гэдгийг бидэнд таниулж өгсөн. Үнэн хэрэгтээ “Ер нь Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг харин ч цагдаагийн байгууллагынхан хар тамхины гэмт хэрэгт холбогдогчийн ул мөрөөр хуулийн хүрээнд үүргээ биелүүлж явсаар салбарын сайдтайгаа “тааралдмагц” УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь хүндэтгээд “тормоз гишгэсэн” юм билээ. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, үүргээ ёс зүйн хэм хэмжээнд гүйцэтгэснийхээ төлөө халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй байна вэ.

Энэ талаар тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг "2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн  С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хуульзүйн сайдын утасны дугаар байсан. Хуульзүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ хүрээд л Хууль зүйн сайдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь хамт “орхисон” аж.

Яаж ч бодсон цагдаа нар хар тамхи хэрэглэсэн нэг охины хойноос хөөцөлдөөд байсан болохоос Х.Тэмүүжин сайд үзүүрт нь байгаа гэж яаж мэдэх вэ. Ёстой л “Нэг уяа тааралдсан юм.Үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй” гэдэг шиг юм болж л дээ. Тиймээс Хууль зүйн сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх түүний үгийг цагдаагийн байгууллагад алба хааж буй олон хүн дургүйцэн хүлээн авсан нь цаанаа учиртай. Илүү үзэх


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8018
0 эможи
keyboard_arrow_up