Хойд хөршийн төрийн тэргүүний машин Улаанбаатарт газардсан байна
2014 оны 9 сарын 01
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ сарын гурванд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Түүний айлчлалын товоос өөр мэдээллийг нууцалж байгаа ч тэрбээр Монголд зургаан цаг саатаж, хэд хэдэн хэлэлцээрд гарын үсэг зурах аж.
Дашрамд сонирхуулахад хойд хөршийн төрийн тэргүүний машиныг тээвэрлэсэн онгоц өчигдөр Улаанбаатарт газардсан тухай нэгэн сонирхолтой мэдээлэл цахим хуудсуудад анхаарлын төвд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7981
0 эможи