В.В.Путины айлчлал ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх гэсэн оролдлого байх уу
Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд энэ сарын сүүлээр манай улсад айлчлах болсон нь олон улсын анхаарлын төвд байгаа. Энэ жил халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ялалтын баярын тохиолдуулан хойш хөршийн төрийн тэргүүн В.Путин манай улсад айлчлал хийхээр болсон билээ.
Харин В.Путины айлчлалын энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 3-нд болох гэж байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов албан ёсоор мэдээлэл хийсэн билээ.
Тэрээр хэлэхдээ манай Ерөнхийлөгчийн айлчлал Халх голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа. Энэ нь маш том илэрхийлэл юм. Түүнээс гадна энэ бол зөвхөн манай хоёр улсын харилцааны түүх болон өнөөгийн байдлыг эргэн харах гэхээсээ илүү Орос, Монголын түүхэнд болж буй чухал үйл явдал. Үүний хамгийн гол зорилго нь ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх гэсэн оролдлого гэж бодож байна. Манай хоёр улсын харилцааны 90 гаруй жилийн түүх үүний үндэс суурь нь болж өгөх юм” гэсэн байна.
Тэгвэл удахгүй болох айлчлалаар хоёр орон харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж мэдэх ч одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Харин ноён Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн бөгөөд хоёр улсын иргэдийг харилцан зорчих нөхцлийг багагүй хөнгөвчлөх асуудлаар ярилцах аж. Мөн хил дамнан гардаг түймэр гэх мэт асуудлын талаар яриа хэлэлцаар хийх юм. Түүнчлэн, ОХУ-тай тогтоосон хоёр орны эдийн засгийн, уламжлалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаа аж. Үүний тулд худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах, Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Орос, Хятадын өсөн нэмэгдэж буй худалдаанаас авах татварын талаар хөндөн ярилцана хэмээн судлаачид үзэж байгаа юм.