“Бурууд нүд хурц” гэрэл зургийн уралдаан зарлалаа
2014 оны 8 сарын 25
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форумын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Бурууд нүд хурц” гэрэл зургийн уралдааныг аравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд зарлажээ.
Өөрөөр хэлбэл, хүнс, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаархи хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйл ажиллагааны тухай сэдвээр уралдаан зарласан байна. Харин гэрэл зургийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын mergejliinhyanalt@gmail.com хаягаар хүлээж авах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7617
0 эможи