Си Зиньпинийг дагалдаж гадаадын 80 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид иржээ
2014 оны 8 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань дагалдан яваа хүмүүсийн хамт манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлал өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалыг сурвалжлахаар гадаадын хэвлэл мэдээллийн 80 гаруй төлөөлөгчид дагалдан иржээ. Тун удахгүй буюу 16.40 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Чингис хааны талбайд угтан авах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7474
0 эможи