Си Зиньпин Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа

2014 оны 8 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр дөнгөж сая Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардаж, Монгол хүүхдүүдтэй  уулзаж байна.

 

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү айлчлалын хөтөлбөрт тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өнөөдөр уулзаж,  албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Харин маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдахаар болсон билээ.  Түүний дараа БНХАУ-ын дарга Си Жиньпинд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхах ажээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7436
0 эможи
keyboard_arrow_up