Өнөөдөр Сүхбаатарын талбайд жиргээчид эсэргүүцлээ илэрхийлнэ
2014 оны 8 сарын 19
Зам, тээврийн сайд А.Гансүхийг цахим мэдээллийн хэрэгсэл, твиттер хуудсаар дамжуулан удаа дараа гүтгэсэн гэх хэргээр жиргээч Ц.Бат инженерт гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаагаар баривчлах ялыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх оноосон.
Тэгвэл тус шийдвэрийг жиргээчид эсэргүүцэн өнөөдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайд жагсаал хийх юм байна. Тэд ардчилсан Монгол Улсад хүн цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхээр шийтгүүлэх нь шударга бус. Энэ нь иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байгаа бүдүүлэг явдал гэж үзэж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7282
0 эможи