Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийлээ

2014 оны 8 сарын 14

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын хүндэтгэлийн хуралдааны тов болоод ээлжит бус  чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дээд зөвлөл хэлэлцэн шийднэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэв" гэсэн агуулгатай мэдээ зарим сонин хэвлэл, сайтаар цацагдсан нь худал ташаа мэдээлэл болохыг  онцлоод ээлжит бус чуулган хуралдах эсэхийг УИХ-ын даргын дээд зөвлөл хэлэлцдэггүй хэмээн тайлбарласан юм.

Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Цахим парламент” төслийн хүрээнд хийгдэж буй техник технологийн шинэчлэлтийн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Техник технологийн шинэчлэлийн ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, БНСУ-ын КТНет компани болон манай улсын программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мизорн” ХХК-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж, төрийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа гэв.

Мөн тэрээр 2012 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд хэрэгжүүлэх “Цахим парламент” төслийг Улсын Их Хурал хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинэчлэх, LED дэлгэцээр тоноглох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, Парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлууд хийгдэж байгаа талаар сэтгүүлчдэд танилцууллаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7132
0 эможи
keyboard_arrow_up