Ерөнхий сайдын 50 тэрбумд аудитын шалгалт хийнэ

2014 оны 1 сарын 07

Ерөнхий сайд өнгөрсөн оны улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг нэр бүхий долоон ажилд зориулахаар багцалсан. Одоогийн байдлаар замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем буюу замын цагдаа нарт зориулсан торгуулийн төхөөрөмжид 1.8 тэрбум төгрөг зарцуулаад буй. Харин иргэдийн зүгээс уг төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнээр шахсан бөгөөд 1.8 тэрбум гэдэг бол хөөсөрсөн тоо хэмээн шүүмжилсэн. Тиймээс хуульчид энэ асуудлаа холбогдох байгууллагуудад хандаад байсан байна.
Тэгвэл энэ асуудалд УИХ-ын Тамгын газраас хариу өгчээ. Улмаар тус асуудлыг Үндэсний аудитын газарт шилжүүлснээ мэдэгдсэн байна. ингэснээр Ерөнхий сайдын 50 тэрбумын багцын зарцуулалтыг аудитын газар шалагх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
68
0 эможи
keyboard_arrow_up