Ерөнхий сайд Н.УЧРАЛ ₮4,2 тэрбумын 7 ҮЛ ХӨДЛӨХТЭЙ, ₮2,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд, Монгол Ардын Намын (МАН) дарга болон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2026 оны 3-р сарын 30-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдож, МАН, ХҮН нам, Үндэсний Эвслийн хамтарсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байна.
2016 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдсон бөгөөд өмнө нь УИХ-ын дарга, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байв.
Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг гэсэн дөрвөн чиглэлийн шинэчлэлийг багтаасан "Эрх чөлөөний дөрвөн зам" санаачилгыг хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг эх сурвалжууд мэдээлсээр байна. Гэсэн хэдий ч тэр сүржин нэртэй даржин санаачилгаа ярьсаар л сууна.
Тэгвэл Н.Учралын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮196 сая
Гэр бүлийн орлого: ₮83 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,2 тэрбум /Орон сууц-2, Зуслангийн байшин-2, Үйлчилгээний зориулалттай барилга -1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮953 сая / Суудлын жижиг машин Nissan Tiida - 1, Жийп болон туулах чадвар өндөр Li Auto Ideal - 1, Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570 - 1, Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz G 500 - 1/
Мал аж ахуй: ₮150 сая
Газар: ₮100 сая /Өмчлөх-400м2-1/ Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮85 сая
Хадгаламж: ₮2,7 тэрбум
Авлага: ₮234 сая
Зээл: ₮0 гэж мэдүүлжээ.

