Төрийн нууц задруулсан хэргээр ЯЛ авч байсан Сөрөг тагнуулын Д.Цогтбаатар ХЭҮК-ын гишүүнд НЭР ДЭВШЖЭЭ

Тагнуул хийсэн хэргээр ЯЛ авч байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшжээ.
Д.Цогтбаатарын хувьд өмнө 2025 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.
Хэргийг эргэн сануулахад, Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1, 149.2-т зааснаар тус бүр 5 жилийн хорих ял оноож байжээ.
Үүнээс бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгт оногдуулсан ялыг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.
ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатар ₮99 саяын үнэлгээтэй 11 ГАЗАРТАЙ
Тэгвэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮25 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮560 сая /орон сууц-1, зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮284 сая
- Суудлын жижиг машин,Toyota RAV 4
- Жийп болон туулах чадвар өндөр BMWX-5 маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮99 сая /Өмчлөх-0.5га, Эзэмших-570м2, Эзэмших-691м2, Эзэмших-699м2, Эзэмших-700м2 зэрэг нийт 11 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮10 сая
Бэлэн мөнгө: ₮55 сая
Авлага: ₮190 сая гэж мэдүүлжээ.
