АТГ: Туулын хурдны замын 500 тэрбумыг олгохдоо хууль зөрчин Т.Даваадалайд гүйлгээ хийх эрх шилжүүлсэн

2026 оны 11 сарын 09

Arslan.mn

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөртэй холбоотой хэрэгт яллагдагчаар татсан. Мөн хамаарал бүхий этгээдүүдийг 20 орчим тендерт шалгаруулсан асуудлаар АТГ шалгаж, удаа дараа дуудсан ч ирээгүй байна. 

Шалгаад үзэхэд энэ оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гадагшаа нэвтэрсэн бүртгэлтэй байна. Иймээс интерполын үндэсний товчооны ажлын албаар дамжуулан олон улсын цагдаагийн байгууллагад хаяг, байршлыг нь тогтоолгохоор хандаад байгаа.

Монгол болон Канад улс хоёулаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд нэгдсэн. Энэ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрсдийнх нь нутагт байвал тухайн улсад нь шилжүүлэн өгөх зохицуулалттай. Тиймээс бид зохих олон улсын байгууллагад нь хүсэлтээ хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй байна.

Иймд Канад Улсад байгаа гэх албан бус мэдээллийн дагуу Интерполоор байршлыг нь тогтоолгохоор ажиллаж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг орлогч Т.Даваадалайд шилжүүлсэн байна. Улмаар хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдийн гаргасан баталгааг үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж АТГ үзэж байгаа гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671443
0 эможи

keyboard_arrow_up