А.Ариунзаяа: Гүйцэтгэлээр цалин олгоно гэчихээр эрүүл мэндийн ажилтнууд “Хүмүүсээ өвдөөсэй, гүйцэтгэл илүү олон болоосой“ гэх нь холгүй сууж байна

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг гүйцэтгэлээр санхүүжүүлэхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Хүмүүсээ өвдөөсэй, эмнэлэгт хэвтээсэй, гүйцэтгэл илүү олон болоосой гэж бодлогын алдаа гаргасанаа төр мэдрээд үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ яагаад хумигдаж байгаа юм, яагаад архаг хууч өвчлөлийг даахаа больсон юм, зардлаа яагаад танаад байна гэдэг чинь ЭМД-ийн сан чинь хүнд байгааг харуулж байна. Тиймээс л урсгал зардлаа танаж, цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн.
Эрүүл мэндийн салбарын цалинг нэмсэн хэрнээ гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг нь ямар тогтолцоо вэ. Хүмүүсээ илүү их өвдөөд, илүү их үзүүлэх гэж эмнэлэгт ирээсэй гээд сум, багийн эмч нар чинь суух нь холгүй байна. Төрийн албан хаагчийн наад захын хэрэгцээг нь төр өөрөө төсвөөсөө даах ёстой. Тэд яагаад тэнд гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гээд хүнээ хүлээгээд суух ёстой юм бэ?." хэмээлээ.






